”Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
2017-07-24

 

Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч их бандида, Ш.Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Ойд зориулан “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг Дэлгэрийн Чойрын хийдийн дэргэдэх Зава Дамдин судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, Түүх, археологийн хүрээлэн, Философи, социологийн хүрээлэн, Монгол Улсын Их  сургууль, Монгол Улсын Соёл Урлагийн их сургууль хамтран зохион байгуулахаар болжээ.

 

Уг арга хэмжээ Дундговь аймгийн Дэлгэрийн Чойрын хийдэд энэ сарын 27-нд болох юм байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулъя.

 

2017.07.27: 11:00

 

  • Дэлгэрийн Чойрын хийдийн хамба лам, Зава Дамдин судар бичгийн хүрээлэнгийн захирал Зава Дамдин Ринбүчи эрдэм шинжилгээний хурлыг нээнэ

 

  • Хуралд морилон ирсэн хүндэт зочид, эрдэмтэн судлаачдыг танилцуулна

 

  • БСШУС-ын сайдын мэндчилгээ

 

  • БСШУС-ын сайдын зөвлөх, доктор С.Цэдэндамба

 

  • Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн илгээлт

 

  • ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Бурмаажав 

 

  • ОУМСХ-ны илгээлт

 

  • ОУМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун

 

  • Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Английн ШУА-ийн жинхэнэ гишүүн, Кембриджийн их сургуулийн профессор, хүндэт зочин Урадын Булаг  баяр хүргэж үг хэлнэ.

 

  • МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар баяр хүргэж үг хэлнэ.

 

Үндсэн илтгэл:

 

  • Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, Соён гэгээрүүлэгч их бандида, Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяаны “Алтан дэвтэр”-т зориулсан айлдвар илтгэл

 

Илтгэгч: Гэвш равжүн Зава Дамдин Ринбүчи. Дэлгэрийн Чойрын хийдийн хамба лам, Зава Дамдин судар бичгийн хүрээлэнгийн захирал

 

  • Их ламтан Гүрү Дэва Ринбүчийг эргэн дурсахуйд

 

Илтгэгч: Академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Домийн ТӨМӨРТОГОО. ОУМСХ-ны хүндэт захирал

 

  • Бурханы шашны гурван үеийн дэлгэрэлтэд холбогдох өнөө цагийн газар орнууд

 

Илтгэгч: Академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Далантайн ЦЭРЭНСОДНОМ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн “Нууц товчоо” судлалын тасгийн эрхлэгч

 

  • “Алтан дэвтэр” дэх зарим түүхэн тэмдэглэлүүдийн тухай онцгойлох нь

 

Илтгэгч: Доктор, профессор Чойровын ХИШИГТОГТОХ. БНХАУ. Бээжингийн үндэстний их сургуулийн профессор, нэрт монголч эрдэмтэн

 

Илтгэгч: Доктор /Ph.D/,  профессор С.ЦЭДЭНДАМБА. ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнгийн захирал

 

  • Зава Дамдины зохиосон “Хор Чойнжүн”-гийн Үндэс (Зава) номын Гэлэгжамц дооромбын орчуулгын тухай

 

Илтгэгч: Доктор /Ph.D/, профессор Доржсүрэнгийн БҮРНЭЭ. МУИС-ийн Хүмүүнлэгийн салбарын Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн профессор

 

  • Хунагийн дөрвөлжин бичиг, Ровши сийлмэл үсэг хоёрын уялдаа

 

Илтгэгч: Доктор /Ph.D/, МУСГЗ Готовын АКИМ. Нэрт гүүш, зохиолч, сэтгүүлч

 

Илтгэгч: Доктор /Ph.D/ С.ЯНЖИНСҮРЭН. Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

 

  • “Алтан дэвтэр”-ийн мөрөөр мөшгөхүй

 

Илтгэгч: Доктор /Ph.D/  Гомбодоржийн МЯГМАРСҮРЭН. Зүүнхүрээ дээд сургуулийн багш

 

Илтгэгч: Доктор /Ph.D/  Б.АРИУНБАТ. Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан,

 

  • Үлгэрийн далайн тэргүүн бүлгийн тэргүүн зүйлийг судлах нь

 

Илтгэгч: А.ШОНХОР. Өвөрмонголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн гүн ухааны болон шашин суртахуун судлах газрын судлаач

 

Илтгэгч: Доктор /Ph.D/ Ч.Батдорж. ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

 

  • Монголын Да Хүрээний Мэргэдийн эрхт баялаг тойн Лувсандаяан буюу Шагдарын Дамдин гэгээний “108 эрдэнийн болор эрхи” оршвой нэрт судрын Богд их бодийн хөрөнгө бүтээх нигүүслэхгүйг магтъюу

 

Илтгэгч: Дуун хөрвүүлэгч Ариг Д.ЦЭДЭВ

 

  • Абатай хаан ар халхад бурхан шашны эхийг олсон нь

 

Илтгэгч: Профессор БАВУУ. ӨМӨЗО-ны Улаанхад дээд сургуулийн профессор

 

  • Ахуй үйлсийг тэтгэн зохиогч-“Аравдугаар газрын БОДЬСАДВА”

 

Илтгэгч: Доктор /Ph.D/ НАРАНЦЭЦЭГ. СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

 

Илтгэгч: Доктор /Ph.D/ АЛТАНСҮХ. Философи социологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан.

Shuud.mn
Сонин хачин