Жиммэр Фрэдэтт БНХАУ-д тоглоно
2017-07-24

 

2011 оны драфтын 10 дахь сонголтоор Сакрэмэнто Кингс багт сонгогдож байсан Жиммэр Фрэдэтт БНХАУ-д тоглохоор болсон байна.

 

Тэрбээр Кингс, Буллз, Нию Орлеанс Пэликанс, Нью Иорк Никс зэрэг багуудад тоглож байсан. Хамгийн сүүлд 2015-2016 оны улиралд Никсийн өмсгөлтэйгөөр хоёр тоглолтод оролцсон юм. Тэгвэл өнгөрсөн улиралд тэрбээр БНХАУ-ын СБА-д Шанхай Шаркс багийн төлөө хүчин зүтгэсэн.

 

Өнгөрсөн улиралд тэрбээр лигийн зүгээс тодруулдаг гадаадаас ирж тоглосон хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэмээх шагналыг хүртсэн юм. Тэрээр 37 гаран оноо дунджилж, нэг тоглолтод 73 оноог хүртэл аваад амжсан билээ. Өдгөө 28 настай залуу  БНХАУ-д дахин нэг жилийг үдэхээр болж байна. Тэрбээр нэг жилийн 1.8 сая долларын цалинтайгаар Шанхай хотын багт үлдэж байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин