“Конкакаф 2017” тэмцээний аваргын төлөө тоглох багууд тодорлоо
2017-07-24

 

Ямайкын баг аваргын төлөө өрсөлдөх гол багуудын нэг гэгдэж байсан Мексикийн багийг буулган авлаа. Тэд 2015 оны шигшээ тоглолтод мөн буулгаж авч байсан юм. Тэгвэл өчигдөр болсон хагас шигшээ тоглолтын 88 дахь минутад Нью Иорк Рэд Буллз багийн хамгаалагч Кемар Лоуренс тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулсан байна. Тэмцээний шилдгээр Ямайкын багийн хаалгач Андрэ Блэйк тодорсон байна. 42393 үзэгч үзэж сонирхсон уг тоглолтонд Мексикийн багийн  аюултай цохилтуудыг бүгдийг нь Филаделфи Юнион багийн хаалгач эр няцааж байлаа.

 

Харин хагас шигшээгийн нөгөө тоглолтод АНУ-ын шигшээ баг Коста Рикаг 2:0-ээр буулган авсан байна. АНУ-ын багаас Алтидор, Дэмпси нар тус бүр нэг гоол оруулсан юм. Ийнхүү Умард болон Төв Америк, Карибын бүс нутгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт 7 сарын 26-нд Санта Кларад байрлах Лэвайс цэнгэлдэхэд болсноор өндөрлөнө.

 

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин