Цэцэрлэгт шинээр 12 мянган хүүхэд элсүүлнэ
2017-07-25

Гэрэл зургийг MPA.mn

 

'Цэцэрлэгийн онлайн бүртгэл'-ийн эхлэсэнтэй холбоотойгоор нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн боловсролын газрын дарга Ч.Гантулга “Өчигдөр /2017.07.24/ шөнийн 00:00 цагаас эхлэн 5000 гаруй хүүхдийг цахимаар бүртгээд байна. Цахим бүртгэл энэ сарын 25 буюу өнөөдрөөс эхлэн ирэх сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулагдаж, зөвхөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэнэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл, цахим элсэлт гэсэн хоёр үйл ажиллагаа явагдана. Харин 3-5 насны хүүхдүүд болон зорилтот бүлгийн хүүхдүүд уламжлалт аргаараа цэцэрлэг дээрээ бүртгэлээ хийлгэнэ. Цахим хэлбэрээр хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд байвал наймдугаар сарын 10-наас цэцэрлэгүүдэд цахим бүртгэл хийж өгөх туслах арга зүйч эцэг, эхчүүдэд туслаж ажиллана” гэлээ.

 

Мөн өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 145917 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 216 цэцэрлэгт 77706, төрийн бус өмчийн 407 цэцэрлэгт 27379, нийт 623 цэцэрлэгт 105085 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 72 хувьд хүрсэн. Энэ жил өнгөрсөн жилийнхээс хүүхдийн тоо 12185, хамран сургалтын хувь 3.7 хувиар нэмэгджээ.

 

Онлайн бүртгэл болон элсэлтийн талаар нийслэлийн мэдээлэл технологийн албаны дарга О.Чинзоригоос тодрууллаа.

 

-Энэ жил шинээр цэцэрлэгт элсэх хэдэн хүүхэд байгаа вэ?

 

-Энэ жил улсын хэмжээнд шинээр цэцэрлэгт хамрагдах буюу 2 настай хүүхэд 34000 гаруй байгаа.

 

-Бүгд цэцэрлэгт хамрагдах боломжтой юу?

 

-Нийт цэцэрлэгүүдийн хүчин чадлыг бүрэн дайчлаад 12000 гаруй хүүхдийг сугалаагаар шинээр элсүүлэх боломжтой.

 

-Цэцэрлэгийн элсэлтийн сугалааг хэрхэн явуулах вэ?

 

-Ер нь бол нилээд хэсэг дээр нь сугалаа явагдах байх. Сугалааг бид санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Сугалааг тухайн цэцэрлэг дээр цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эхчүүдийн төлөөллийг байлцуулж, түүврийн аргаар сонгон шалгаруулна. Бид сугалааны системийг Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын хэлтэс, Үндэсний дата төв зэрэг байгууллагуудаар баталгаажуулсан системээр, санамсаргүй аргаар явуулах тул эргэлзэх зүйл байхгүй.

 

2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 63458 хүүхэд байгаагийн 70,4 хувь буюу 44500 нь Улаанбаатар хотод харьяалалтай байжээ. Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь болох 300.000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй гэсэн тоон үзүүлэлт байна.

 

Харин энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд нийт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн 36 цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна.

 

Ц.Тэнгисболд

Shuud.mn
Сонин хачин
Ann Earnis:
HOW I GOT MY HUSBAND BACK WITH THE HELP OF PRIEST WISDOM CONTACT ON WHATS_APP NUMBER +2348124644470 This is my testimony about the good work of priest wisdom who helped me ... I'm Ann Earnis from North Carolina USA. And am sorry for putting this on net but i will have to, by this world best spell caster that brought back my husband who left me out for past 3 years, i eventually met this man on a blog site posting by one of is client for help, i explained everything to him and he told me about a spell caster that he had heard about and he gave me an email address to write to the spell caster to tell him my problems. In just 1 days, my husband was back to me. I just want to say thank you to this truthful and sincere spell caster, sir all you told me have come to pass and thank you sir. Please I want to tell everyone who is looking for any solution to their problem, I advise you to kindly consult this spell caster, he is real,he is powerful and whatever the spell caster tells is what will happen, because all what the spell caster told me came to pass. You can kindly contact him on: his email address is supernaturalspell0@gmail.com or directly on whats-app +2348124644470 https://supernaturalspell21.blogspot.com/ facebook page: https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-08-06