Тамгын газрын дотоод албан хэрэгт оролцохгүй байхыг хүсчээ
2017-07-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр энэ долдугаар сарын 19-ний өдөр  албан бичиг хүргүүлсэн билээ. Уг албан бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон долдугаар сарын 20-нд хариу бичиг өгөөд байсан юм.

 

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгийн ирүүлсэн бичигт хариу бичиг өгөв.

 

Хариу өгөх тухай уг албан бичигт:

 

“Таны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх мөн. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлнэ.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” эрхийг Засгийн газарт олгосон боловч энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг Засгийн газарт шилжүүлсэн зохицуулалт биш болно. Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхийг бусад хуулиар хязгаарлах боломж үгүй бөгөөд энэхүү заалтыг ийнхүү явцууруулан тайлбарлах нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна.

 

Энэхүү заалт нь Засгийн газарт төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгчийнх нь хувьд элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох эрхийг олгож буй эрх зүйн зохицуулалт мөн. Иймд зөвхөн Засгийн газрын санал болгосноор томилох, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөнө гэж ойлгож хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулийг ойлгоогүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хууль бусаар хязгаарласан хэрэг гэж үзэхээс өөр аргагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үндсэн бүрэн эрх дотор “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” тухай ямар нэг зохицуулалт тусгагдаагүй. Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрч түүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөх боломжтой бөгөөд үүний нэгэн адил Засгийн газрын өргөн мэдүүлсэн саналыг эс зөвшөөрөх, эсхүл Засгийн газрын өргөн мэдүүлэхийг хүлээлгүйгээр Улсын Их Хуралтай зөвшилцөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар түүнд олгосон болно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэжээ.

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
З.Энхболдоо чи 2012-16 онд монголыг ямар болгочихоод одоо бас яаж сүйрүүлэх гээд олон юм донгосоод байгаа юм бэ.Бадарч явсан газар балагтай,батгана суусан газар өттэй.Чиний явсан газар бүрд талцал хэрүүл байх юм өөртөө жаахан дүгнэлт хий.Чи энэ 4 жил монгол гай л таринадаа.өөр юугаарч монголыг гялайлгаж чадахгүй шүүдээ
2017-07-27
нам бус:
songuulid ursulduud yalagdsan xvn sh dee xen ch songoxiig xvseegvi xvn yagaad ene xvniig songochixowoo
2017-07-27
Ard:
Ed nar uursduu idej uusan biz Dee!
2017-07-26
Зочин:
Бадарчин явсан газар балагтай, зика женко бсан газар хэрүүл хэл ам өс хонзон, ор хөнжлийн нууц бичлэг дуусашгүй. Эвгүй хүнээ дэмжсэн хүмүүс нь удахгүй амаа барилгүй дэ. АН угаасаа мундаг бсан бол улс орон өдийд сайхан болох нь яагаав. Засагт гарсан он жилүүд, эбэ суусан 8 жил юу болов. Одоо бүр дордоно. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах хэрэгтэй
2017-07-26
зочин:
З.Энхболдыг шүүмжлээд юм гарахгүй, цаадах чинь цэьэр улс төрч,харин өөрсдийгөө шүүмжил дахин ийм инээдтэй,хөөрхийлөлтэй байдал гаргаж намынхаа нэр хүндийг унагагахгүй төрдөө үнэнчээр зүтгэцгээе? мянга хичээгээд ч та нараас юу гарахаю дээ.
2017-07-26
зочин:
З.Энхболдыг шүүмжлээд юм гарахгүй, цаадах чинь цэьэр улс төрч,харин өөрсдийгөө шүүмжил дахин ийм инээдтэй,хөөрхийлөлтэй байдал гаргаж намынхаа нэр хүндийг унагагахгүй төрдөө үнэнчээр зүтгэцгээе? мянга хичээгээд ч та нараас юу гарахаю дээ.
2017-07-26
зочин:
Ц.Цолмон гэдэг нь бас хуулта мэддэггүй гаруудаа,үнэндээл Мэргэжлийн бус Гасгийн газартай, дээр нь Мэрэгжлийн бус УИХ-н Тамгын газартай МАН ч Төр авч явах гэж ядарч ,шившиг болж байна даа, аргагүй л мөнгөө өгч албан тушаалд очсон гарууд байна даа хөөрхийс
2017-07-26
иргэн:
Шударга ажил хийлгэхгүй эсэргүйцэгчид маш их гарч ирнэ.Ерөөнхийлөгч энэ их идэж уусан авилгачидтай тууштай тэмцэж энэ улс орныг зөв замд нь оруулах нь зөв.Эсэргүйцэл маш их ирнэ.бүү зогс
2017-07-26
Зочин:
Тэгээд л Зика , Баттулга 2 өш аваад л гадаад харилцааг самраад байж байг уу, АН-ын дебил ээ
2017-07-26
Зочин:
Тэгээд л Зика , Баттулга 2 өш аваад л гадаад харилцааг самраад байж байг уу, АН-ын дебил ээ
2017-07-26
Зочин:
Гадаад улс оронд суугаа элчин сайд яамдыг Гадаад харилцааны яаманд биш Ерөнхийлөгийн Тамгын газарт харъяалуулах хэрэгтэй юм байна даа..............
2017-07-26
Зочин:
Тэгээд л Зика , Баттулга 2 өш аваад л гадаад харилцааг самраад байж байг уу, АН-ын дебил ээ
Зочин:
Тэгээд л Зика , Баттулга 2 өш аваад л гадаад харилцааг самраад байж байг уу, АН-ын дебил ээ
Зочин:
Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болголоо Түгээх 2017-07-26 141609 - Улс төр ochirhuuМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болголоо гэж Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болгосон байна. Уг зарлигийг хүчингүй болгосноор Зэнээмядарын Батбаяр нь Монго
2017-07-26
Зочин:
zuv
2017-07-26
Зочин:
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах” тухай заалтыг баримтлаагүй нь хуульд нийцээгүй тул энэхүү зарлигийг хүчингүй болголоо.
2017-07-26
иргэн:
хэн тамгын газрын дотоод ажилд нь оролцсон юм бэ. өөрөө л хүний ажилд хөндлөнгөөс ороод эхэлсэн биз дээ. З.Энхболд хэрүүл уруул өш хонзон урлахаас өөр мэргэшсэн хийж чадах ажил байдаг юмуу. Энхболдыг хэлэхээр хуулийн дагуу болдог, өөр хүн бичихээр хууль биш юм болдог гэж юу байдгийн. Сураагүй юм биш ингээд хэрүүлээ хийгээд бай Энхболдоо. Битгий ингэ гэхээр болих юм биш ямар, хэрүүл хийх өөр юм олоод үргэлжлүүлээд хэрэлдээд хашигиралдаад байна даа одоо...
2017-07-26
Иргэн:
Гадад улсад суух төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилохдоо төрийн аль нэг засаглал онцгой эрх эдлэхийг хязгаарласан харилцан хамаарлыг зохицуулсан байгаа.Засгийн газар саналаа Ерөнхийлөгчид өргөж,Ерөнхийлөгч зөвшөөрсөн хүнээ УИХ-д мэдүүлж УИХ эцсийн шийд гаргадаг. З Энхболд хуулийн агуулга талаас нь огт ойлголгүй санаан зоргоороо юм хэлжээ
2017-07-26
зочин:
З.Энхболдыг шүүмжлээд юм гарахгүй, цаадах чинь цэьэр улс төрч,харин өөрсдийгөө шүүмжил дахин ийм инээдтэй,хөөрхийлөлтэй байдал гаргаж намынхаа нэр хүндийг унагагахгүй төрдөө үнэнчээр зүтгэцгээе? мянга хичээгээд ч та нараас юу гарахаю дээ.
зочин:
З.Энхболдыг шүүмжлээд юм гарахгүй, цаадах чинь цэьэр улс төрч,харин өөрсдийгөө шүүмжил дахин ийм инээдтэй,хөөрхийлөлтэй байдал гаргаж намынхаа нэр хүндийг унагагахгүй төрдөө үнэнчээр зүтгэцгээе? мянга хичээгээд ч та нараас юу гарахаю дээ.
зочин:
Ц.Цолмон гэдэг нь бас хуулта мэддэггүй гаруудаа,үнэндээл Мэргэжлийн бус Гасгийн газартай, дээр нь Мэрэгжлийн бус УИХ-н Тамгын газартай МАН ч Төр авч явах гэж ядарч ,шившиг болж байна даа, аргагүй л мөнгөө өгч албан тушаалд очсон гарууд байна даа хөөрхийс