Жижиг Томас мэс ажилбар хийлгэх шаардлагагүй
2017-07-27

 

Бостон Сэлтикс Кливлэнд Кавалерс багуудын бүсийн шигшээ цувралын тоглолтын үеэр  Азаиа Томас ташаандаа зовиуртай байсан. Энэ нь өрөвслийн чанартай гэмтэл хэмээж байлаа. Хэрвээ үрэвсэл хүндрэх аваас мэс ажилбар хийнэ гэж хүртэл мэдэгдэж байсан билээ. Үүнээсээ болоод Азаиа Томас плэй оффоо дуусгаж чадаагүй орхисон.

 

Харин түүний энэхүү гэмтэлтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гарсан байна. Бостон Сэлтиксийн ерөнхий менежэр Дэнни Эйнж ”Азаиагийн биеийн байдал сайн байгаа. Хэдийнэ талбайд гараад эхэлчихсэн. Шидэлтийн бэлтгэл хийж байгаа. Унадаг дугуй, усанд сэлэлтийн бэлтгэлд өөрийнхөө бүрэн хурдаар оролцож чадаж байгаа. Түүний эдгэх явц маш сайн байгаа” хэмээсэн байна.

 

Түүнийг багийн цугларалт бэлтгэл гэхэд бүрэн эдгэрчихнэ гэж таамагалаж байна. Томас маш олон нарийн мэргэжлийн эмч нартай уулзсан бөгөөд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах хүртэл хугацаа бага зэрэг орно гэнэ. Томасын хувьд юун түрүүнд биеийн байдал чухал бөгөөд тэрээр 2018 онд багаас хамааралгүй чөлөөт агент болох юм. Бүх одод тоглогчийн хувьд замналынхаа хамгийн том гэрээг уг чөлөөт агентын үеэр үзэглэх боломж бүрдэх юм.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин