Зөвлөлийн гишүүд орон нутагт ажиллав
2017-07-27

Монгол Улсын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн БАЗ-ийн дарга П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.

 

Ажлын хэсгийнхэн тус аймгийн Онцгой байдлын газар, Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт дадлагын танхим болон аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэг хийхэд их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 13 обьекттэй танилцсан.


Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд тус бүр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлангаа тавьж, санал хүсэлтээ уламжиллаа.

 

Мөн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх Японы туршлага” сэдэвт хоёр цагийн сургалтыг зохион байгуулав.


Ажлын хэсгийнхэн  Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлд 13 төрлийн үүрэг чиглэл өглөө гэж  Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин