Монгол Улсаа бодох уу, МАН-аа бодох уу
2017-07-28

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулийн бужигнаан, баяр наадам дөнгөж өнгөрөөгөөд амарсан. Түүний амралтын сүүлийн хэд хоног Буйр нуурын эрэг дэх “Алтай констракшн” компанийн Жуулчны баазад өнгөрсөн юм.

Тэрээр Буйр нуурын эрэгт сайд Н.Номтойбаяр, сайд асан Т.Бадамжунай нарын хамт энэ сарын 24-нд очоод 26-нд ОУВС-гийн төлөөлөгчдийн дуудлагаар Улаанбаатарт нисч иржээ. Ирсэн даруйдаа ОУВС-гийнхантай уулзсан байна.

Түүнийг эзгүйд ОУВС-гийнхан Ерөнхий сайдаас тайлбар авна гэдгээ илэрхийлээд байсан юм. Ингээд тэд Ерөнхий сайдтай уулзав. Тайлбараа ч авсан байна.

Мэдээж хэрэг, ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Ма нар “...Танай Засгийн газар Хүүхдийн мөнгөө зогсоо. Зөвхөн зорилтот бүлэгтээ олго. Эс тэгвээс ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно” гэсэн байна.

Харин манай Ерөнхий сайд “...Хүүхдийн мөнгийг 2017 оныг дуустал өгчихмөөр байна. Ингэхгүй бол бидний хувьд улс төрийн хэцүү байдалд орох гээд байна” гээд үнэнээ л хэлжээ.

Гэвч энэ удаагийн уулзалтаар ОУВС-гийн хөтөлбөр зогсох уу, эсвэл хүүхдийн мөнгөний олголтыг зогсоох уу гэдэг дээр эцсийн шийдэл гараагүй аж.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд тун хүнд байдалд ороод үлдэж байгаа юм.

Өнөөдөр эрх баригч МАН-ын дотоод нөхцөл байдал ямар байгаа билээ дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгааныг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газартай холбоод байгаа.

Уг нь сонгуульд ялалт байгуулах боломжийг авч үлдэхийн төлөө Засгийн газар дорвитой шийд гаргаж, сонгуулийн санал хураахын өмнөх өдөр улсынхаа бүх хүүхдэд мөнгө тараасан. Энэ шийдвэрт Ерөнхий сайдын шийдэл жин дарсан нь мэдээж. Гээд амжилт олоогүй. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав.

Ингээд л сонгуулийн маргаашаас нам дотор нь хөдөлгөөн үүсч, МАН-ын удирдлагад өөрчлөлт оруулах тухай яриад эхэлсэн.

Одоо бол эрх баригчдын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт болоод өнгөрсөн асуудал болж хувираад байна. Хэдийгээр удахгүй болох МАН-ын Бага хурал, Их хурлаар энэ сонгуулийн дүнтэй холбоотой хариуцлагын асуудал ярина. Гэхдээ өнгөрсөний төлөө хүлээх хариуцлага гэхээсээ 2020 оны сонгуулийн бэлтгэл, суурийг хэрхэн хангах вэ гэдгийг ярих хэрэгтэй болоод байгаа ажээ.

Энэ бүхэн Ерөнхий сайдын ОУВС-гийнханд өгсөн тайлбартай холбоотой юм. Учир нь хүүхдийн мөнгийг зогсоовол МАН 2020 оны сонгууль хүртэл эргэж хэвийн рейтингээ олж авна гэдэг хэцүү. Ингэхгүй гээд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох аваас ОУВС-гийн хөтөлбөр зогсч, улс орны эдийн засагт үүнээс ч дор юм болно.

Тиймээс яг одоо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг л болоод байна. Тэрээр Монгол Улсаа бодох уу, МАН-аа бодох уу гэдэг салаа замын уулзвар дээр ацан шалаанд орчихоод зогсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ ХУЖАА АЛИЙГ НЬ Ч БОДОХГҮЙ Ш ДЭЭ. СЭЛЭНГИЙН ТЁНДЁРИЙГ БУДЛИАНТУУЛЖ УУРЫН ЗУУХНУУДЫГ ЛУЙВАРДСАН ГАЦУУРТ ЗУСЛАНГ БОРОО ГОУЛДАД ЗАРСАН ГЭЭД ИХ ЮМ БИЙДЭЭ .УСНААС ДАНДАА ХУУРАЙ ГАРНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ. ИХ ХҮЙТЭН ЦУСТАЙ ХҮНДЭЭ
2017-07-30
Зочин:
Huuhdiin mungu uguul ugsun shig uguhgui songuuliin uer taraadag n huuli zurchsun hereg shuudee. Uuruu helvel sanalig munguur hudaldah gej oroldlogo hiisen tiimees ogtsroh bol enuuhend bgaa asuudal tsaashaa shalguulah estoi
2017-07-29
быө:
Ингэж улсын мөнгөөр санал худалж авахаар төсөвлөөгүй мөнгийг гаргаж зардаг ЗГ огцорох хэрэгтэй. Валютын сан харин ч өгөөмөр юмаа бүх мөнгөө буцааж татаад гарсан зардлыг төлүүлнэ гэж хэлэх байсан юм.
2017-07-29
АН:
АН намыг граммын эдийн засагт шилжүүлсэн гэж байгаа нөхөрт чи 100.000 айлыг орон сууцаар хангаж, бүх аймгийг тосон замаар Улаанбаатартай холбож, бүх хүүхдүүдэд мөнгө олгож, ахмадын тэтгэврийг өвлүүлэх хуулийг баталж, Эрүүл мэндийн даатгалын хуулиар гэр бүлд шилжүүлж болох хууль баталсан нь чамд ерөөсөө ашиггүй байсан уу?
2017-07-29
gangaa:
Huuhdin munguu zogsoo ene uld chin suirlee ergeed naad dollor usuud yvlaa
2017-07-29
Зочин:
АН, МАН-ЫН ТОЛГОЙД ГАРСАН ЭНЭ ХУЛГАЙЧУУД УЛС ОРОНДОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ АРД ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОХЫН ОРОНД ЗАСГИЙН ЭРХЭНД ҮЛДЭХИЙН ТУЛД ОЛДСОН ЖООХОН МӨНГӨӨ УРАЛДАЖ ТАРААГААД УЛС ОРНОО ДАМПУУРУУЛАХ ЮМ ДАА. ҮР ДҮНД НЬ ЗҮГЭЭР ӨГСӨН МӨНГӨӨР ТЭЖЭЭЛГЭСЭН АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛГҮЙ АМАА АНГАЛЗУУЛСАН ХҮМҮҮСИЙН БҮХЭЛ БҮТЭН АРМИТАЙ БОЛООД БАЙНА.

ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ,,ниймийн чигтэй халамжын шийдлүүд дэмий болсон шүү, одоо эдийн засгийг сэргээх ,өрийг бууруулах тал дээр голлон анхаарах хэрэгтэй,,,МОНГОЛ хүн өлсөхгүй,турж үхэхгүй ,,харин ч цамаан, үрэлгэн,найлаж, наадамдаж зугаалах нь дэндээ байгаа г бүү март.
2017-07-28
eggy:
Suuliin ued erunhi said ruu ih dairdag bolood bna da. Ug ni umnuh buh zasgiin erunhii saiduudaas hamaagui iluu hun dee.
2017-07-28
Zochin:
AN-n tarisan balagiig MAN arilgah gej uilee uzej bns daa deerees n battulga gej medleggui muihar yum MAN-g doosh n hiih gej samarsaar bgaad 2020 on gehed MGL tuildaa hureh bhdaa
2017-07-28
Иргүн:
Улс эх орноо бодож шийдээрэй.
2017-07-28
Зочин:
ene durak namaa l bodno doo , medeeji , kharaal idmeruud
2017-07-28
зочин:
Төсвийн зардлыг 2016 оны түвшинд болгоод хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгоход төсөв алдагдалгүй байхаар байгаа шүү дээ.
2017-07-28
ZOCNIN:
ZES ALT NYYRSNII YNE OSCN BGAA. AILTGYI . GADNII HORONGO ORUULALTIIG TATAJ NINJA NARTAIGAA CN BOLOW ALTAA UHAAD ENE HYNDHEN YEIIG TUULAX BOLOOD BNA . HARIN NINJA KOMPANIYUD NOHON SERGEELTEEL SAIN HIIH HERGTEI

irgen:
Namaa l bodoh bailgui. Er ni hen ulsaa bodoj bailaa, ene gesen jiliin turchilgaar bol
2017-07-28
зочин:
АН шиг л граммын эдийн засагт шилжүүлж болохгүй шүү, энэ эдийн засаг,, ард түмнийг арай дэндүү болгосон шүү, АН нэртэй тэнэгүүд