М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга болов
2017-07-28

Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүллээ.

 

 

Тухайлбал Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болов.

 

Тэрбээр "Ази тивийн залуучуудын хошой аварга боллоо. Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав ээж гэр бүлийнхэндээ болон Хосбаяр багшдаа маш их баярлалаа. Мөн Монголын хүндийн өргөлтийн холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Алдар спорт хороо, Mongolian properties ХХК, Үнэн анд, Монгол жонш, Есүүдийн батууд, Souviner House, Үржиншадивлан хийд болон биднийг дэмжиж ажиллалаг албан байгууллага, хувь хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Та бүхнийгээ хүчээр өдий зэрэгт хүрсэн юм шүү" хэмээжээ.

 

Мөн Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль, 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт орсон бахдам амжилт үзүүллээ.

 

Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байгаа юм. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын төр засаг дэлхийд нэрээ гаргаж байгаа тамирчдаа сайн урамшуулахын оронд найрааны үндэсний бөхчүүдээ арай л хэтэрхий урамшуулах юм. Энэ хоёрын байрыг солимоор юм.Олон улсад нэрээ гаргаө байгаа ийм мундаг тамирчдаа алдаршуулж шагнал урамшилыг харамгүй олгомоор доо.
2017-07-28
Зочин:
үнэхээр гайхалтай монголчууд чамд талархаж байгаа шүү
2017-07-28
Зочин:
Миний дүү гараа гамнаарай. Чи чаднаа.
2017-07-28