Хэсгийн ахлагч нарт зориулсан сургалт болов
2017-07-28

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1-20 хорооны хэсгийн ахлагчдад зориулсан сургалт, зөвлөгөөнийг хийлээ. Энэхүү сургалт, зөвлөгөөн нь нийслэлийн 2017 оны Шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны хүрээнд хороодын хэсгийн ахлагчдын мэдлэгийг дээшлүүлж, зөвлөмж өгөх, харилцан туршлага судлуулах,  хэсгийн ахлагчидтай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний үр дүнг тооцох зорилготой юм. Зөвлөгөөнийг нээж дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Та бүхэн хариуцсан нутаг дэвсгэрийнхээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад нутгийн захиргааны байгууллагын бодлого, үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хөнгөн шуурхай хүргэхэд гүүр болон ажилладаг.

 

Ингэснээр төр иргэний хамтын ажиллагаа бэхжиж, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас бид та бүхнийхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлд анхаарч энэхүү зөвлөгөөнийг хийж байна” гэв. Уулзалтаар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт,  Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Мөн холбогдох хэлтэс, албадаас шинээр батлагдан гарсан хууль, тогтоомж, бусад чиглэлээр арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Сургалтын төгсгөлд дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2017 оны эхний хагас жилийн биелэлтийг шалгасан дүнг танилцуулж, ажлаараа шалгарсан тэргүүний Хэсгийн ахлагчдын багийг урамшуулав. 

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хэсгийн ахлагч нар гэж тун ядмагхан нөхдүүд байдаг юм билээ. Оршин суугчдын ахуй амьдралыг хавийн хүмүүст ярьдаг хов ярьдаг л хүмүүс байдаг юм билээ. Энэ талаар анхаарах л хэрэгтэй Сургалт явуулсан дүүргийнхэнд талархаж бна
2017-08-01