Фото: ”Хааны эрэлд” 2017
2017-07-29

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын ээлжит хамтарсан сургуулилт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд  болж байна.

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлж, 2017 онд 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 5 тивийн нийт 51 улсын 11 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцжээ. Энэ удаагийн "Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.

 

Тус сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын  энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болоод байгаа ажээ.

 

 "Хааны эрэлд-2017”  энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал хамтран 4 удаагийн төлөвлөлтийн шатны хурлыг амжилттай зохион байгуулжээ.  Энэ удаагийн сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийг тус тус явуулж байна.

 

Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юун балай инээдтэй сургуулилт вэ. Олон улсын нэр терд хэрэгтэй л юм байлгуй
2017-07-30
kkk:
Neg ue ee bodhod manai armi huchtei bolj bga ni medregdeed bdg bolloo shuu odo yoponoos heden super sunuugch ongots agchihval azi tiviig hyanah bh shuu yoponiig l dagaad bh heregtei
2017-07-29
Зочин:
manai army baruuny hev mayag, managementtei army boloh heregtei...delhii devshil shuu dee
2017-07-29