Даншиг наадмын тасалбарыг үнэгүй тараана
2017-07-31

Гэрэл зургийг MPA.mn

 

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам гурав дахь жилдээ наймдугаар сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан НЗДТГ болон Гандантэгчинлэн хийдээс хамтран мэдээлэл хийлээ.

 

Даншиг наадмын нээлт  наймдугаар сарын 5-ны 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын арга хэмжээ хурал номын зан үйл болон, хурдан морь, хүчит бөхийн барилдаанаар таван өдөр үргэлжлэх аж.

 

Энэ жилийн Даншиг наадам өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоор онцлог юм. Өмнөх жилүүдэд Хүй долоо худагт зохион байгуулсан бөгөөд асар, майхан байрлуулах зэрэг ажилд төсөв их зарцуулдаг байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах тул .  харьцангуй бага төсвөөр зохион байгуулж буй тухай Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэллээ. Мөн энэ жилийн наадмыг 3-4 мянган гадаадын жуулчин ирж, үзэж сонирхох аж.

 

Даншиг наадмын тасалбарыг наадам эхлэх өдөр үнэ төлбөргүй тараах аж. Тасалбар үнэ төлбөргүй тараагдах бөгөөд зохион байгуулалтыг цэгцтэй байлгах үүднээс тасалбарыг олгож буй юм байна. Иймд иргэдийг тасалбарт зааж өгсөн дугаарын дагуу суудалдаа суухыг уриалав.

 

Өнөө жилийн Даншиг наадмаар хүчит 256 бөхийн барилдаан болно. Барилдаан наймдугаар сарын 5-нд 13.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Харин наадмын хаалтын арга хэмжээ 2017.08.06-нд 19.00 цагт болж, түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жуулчидын хүсэлтээр Даншиг наадам хийж бгаа юм гэнэлээ. Доорх нөхдүүд ам шигээ ажил хийдэг бол Монгол өдийд Азийн бар болчихсон байхгүй юу. Худлаа шүүмжилж шоудахаас өөргүй нэг муу шоучид байж ам хэл нь дийлдэхгүй юм.
2017-08-01
Зочин:
тарган шар ламнар зугаа цэнэгэл хөхөөс өөр юу ч хийхгүй шүүдээ. нийгэмд ямарч хэрэггүй хоолний савнууд
2017-08-01
Зочин:
Одоо наргиж цэнгэхээ больцгоо! Жаргалдаа ташуурсан хувалзнууд аа!
2017-07-31
Зочин:
5-н өдар байхдаа яахав дээ . Өвөлдөө бэлдэцгээе лдээ
2017-07-31