Харүмафүжи Д. Бямбадорж мэс ажилбар хийлгэж болзошгүй
2017-07-31

 

Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж зүүн тохойдоо мэс ажилбар хийлгэж магадгүй болжээ. Хэрвээ энэ хагалгааг хийлгэх аваас зуны орон нутгийн барилдааныг болон намар 9 сард эхлэх башёг хүртэл өнжиж болзошгүй талаар дэвжээний багш нь сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

“Зүүн тохой нь маш их зовиуртай байгаа. Тохойгоо тэнийлгэж ч чадахгүй байна. Ямар ч байсан орон нутгийн зуны тэмцээнийг хэсэгчлэн өнжинө. Барилдах үгүйг нь эрүүл мэндийн байдлыг нь харж байгаад шийднэ” гэж Исегахама дэвжээний багш хэлсэн юм.

Түүний хэлж байгаагаар яг одоогоор хагалгаа хийлгэнэ эсвэл хийлгэхгүй гэсэн тодорхой зүйл байхгүй байгаа гэв.

 

Хэрвээ мэс ажилбар хийлгэх аваас 9 сарын 10-нд эхлэх башёг дөрвөн аваргаас 3 нь өнжих ч болзошгүй юм. Өнгөрөгч долоо дугаар сарын башёг Кисенесато болон Какүрюү аварга нар шагайны гэмтлийн улмаас дундаас нь орхиж байсан билээ. Ямартай ч орон нутгийн зуны тэмцээнийг эдгээр гурван аварга гурвуулаа өнжих нь ойлгомжтой болоод байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ингэж байгаад зодог тайл гээд шахах ви дээ. Сайхан дайчин аварга шүү жижиг хөнгөн жинтэй бж. Хурц дайчин гдг гуншин бдаг бол тэгж цололмоор. Хакухо бол тасархай ярих юмгүй аварга. Нас бас явж бншдэ. Сумод 30 гарахлаар доороос залуучууд гарч ирээд хөгшиндөө орж хүч нь сулардаг. Хакухо 40 хүртлээ явах бха
2017-08-01