Алисиа: Намайг Жолитой харьцуулах хэрэггүй
2017-08-02

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Данийн охин” киноны Лили Елбегийн дүрээр өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос “Туслах эмэгтэй гол дүр” шагналын эзэн болсон  жүжигчин Алисиа Викандер ирэх сард худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр тус сэтгүүлийг чимэхээс гадна сонирхолтой ярилцлага өгчээ.

 

Өдгөө 28 настай жүжигчин бүсгүй “Анжелина Жолигийн ур чадвар надад их таалагддаг. Түүний тоглосон бүхий л киног үзсэн гэхэд болно. Би энэ бүсгүйгээр бахархдаг” гэж хэлжээ. Жоли 2001 онд “Lara Croft: Tomb Raider” кинонд тоглосон билээ. Энэхүү бүтээлийн шинэчилсэн хувилбарт Алисиа тоглож буй бөгөөд уг бүтээл 2018 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ.

 

Уран бүтээлийнхээ талаар жүжигчин “Мэдээж хэрэг биднийг харьцуулах хэрэггүй. Учир нь бид өөр хүмүүс. Бидний ур чадвар, гадаад төрх хүртэл өөр” гэж хэлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин