Далайн эрэг дээр онгоц ослын буулт хийжээ
2017-08-03

Португалын далайн эрэг дээр нэг хөдөлгүүрт онгоц ослын буулт хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдал баруун өмнөд хэсгийн Лиссабон хотын Сао Жао далайн эрэг дээр болжээ.  Ослын улмаас 40 орчим насны нэг эрэгтэй, бага насны нэг охин амиа алдсан талаар албаныхан мэдээлэв.

 

Онгоц далайн эргийг чиглэн ирэхээс өмнө далайд олон хүн байсан бөгөөд аврагчид аюулгүй байдлын үүднээс иргэдийг далайн эргээс холдуулсан байна.

 

Онгоц ослын буулт хийсэн боловч дотор нь байсан хоёр хүн амиа алдсан байдалтай олджээ. Албаныхан онгоцны хар хайрцгийг шалгаж, амиа алдагсдын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Нэгэн гэрч “Би эргийн ойролцоо байсан. эцэг эх минь намайг дуудаж, би тэдэнд дээр очсон юм. Тэр үед нэг онгоц эрэг дээр газардсан. Дараа нь хоёр хүн онгоц дээр очсон. Тэр үед маш олон хүн үйл явдлыг ажиглаад зогсч байсан” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин