Баян-Өлгий чиглэлийн замд зорчих боломжгүй болжээ
2017-08-03

 

Өвөрхангай аймгийн нутагт үргэлжилсэн бороо орсоны улмаас зам сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.

 

Улаанбаатар хотоос Говь-алтай, Ховд, Баян-өлгий чиглэлийн авто замын 560 км зайд зорчих хэсэгт гүүр болон асфальтон зам /Нарийнтээл сумаас зүүн тийш 12 км / сэтэрсэн байх тул энэ чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

 

Тухайн замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулахаар АЗЗА компаний ажилчид ажиллаж байгаа аж. Зорчих хэсэг хэвийн байдалд орж, тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болох хүртэл тус чиглэлийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гол, сайр, жалга дээр хоолой тавьж аргалахаа больмоор юм. Гүүр сайн барьж чадвал иймэрхүү хүндэрлүүд гарахгүй дээ.
2017-08-03
Иргэн:
Гүүр далангаа ийм шалгуурт тааруулж хийх хэрэгтэйдээ дахиад томсгохгүйгээр хийж нүд хууравдаа байгаль хэзээ нэгэн цагт авралгүйгээр шалгадаг юм
2017-08-03
zochin:
urumnii husam shig l nimgen tabisan zam bnada.
2017-08-03