Лопез бол миний аз жаргалын түлхүүр
2017-08-03

Дуучин, жүжигчин Женнифер Лопез өнгөрөгч гуравдугаар сараас бейсболчин Алекс Родригозтой болзох болсон билээ.

 

 

Хос Нью Йорк хотноо хамтран амьдарч буй бөгөөд тэднийг тун удахгүй хуримаа хийх гэж байгаа талаар гэрчүүд өгүүлж байна. Гэхдээ энэхүү мэдээллийг Лопезийн хэвлэлийн төлөөлөгч батлаагүй бөгөөд “Тэд болзож байна. Тэдний одоогоор хуримын хэмжээнд хүрээгүй байгаа” хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ.

 

Тэгвэл Алекс Родригоз ирэх сард худалдаанд гарах “The Hollywood Reporter” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би тун жаргалтай байна. Лопез бол миний аз жаргалын түлхүүр” гэж хэлжээ.

 

Алекс мөн тун удахгүй найз бүсгүйнхээ тусламжтай шоу бизнесийн ертөнцөд хөл тавих сонирхолтой буйгаа ярилцлагынхаа үеэр дурьдсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин