Талбайн өмнөх зогсоолыг төлбөртэй болгоно
2017-08-03

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг авто зогсоолын нээлтийн арга хэмжээ  /2017.06.29/ болсон.

 

Нээлтийн үеэр албаныхан авто зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй байхаар зохицуулалт хийснээ мэдэгдэж байв. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс уг зогсоол нь хувийн аж ахуй нэгжийн газар тул уг зогсоолыг үнэ төлбөртэй ашиглуулах бөгөөд энэ долоо хоногоос эхлэн нэг цаг тутамд нэг мянган төгрөг авч, автомашины зогсоолыг ашиглуулах тухай хэлж байна.

 

Иргэд зогсоолд машинаа бүхэл өдрийн турш тавих тохиолдол их гардаг учир ийм зохицуулалт хийсэн аж.

 

Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт нийтдээ автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг байгуулжээ.

 

Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд “Ю Би констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zuv. Zarim jolooch taviad l ter chigt n martn. Aygui bol grashdaa tavisan met aashln shuu.
2017-08-03
zochin:
Zvgeer 1000 aar taviulchij boldgvil ym baih daa
2017-08-03
zochin:
ene nam anhnaasaa hulhidaad surchihsan yum chin ene zereg yuch bish baihaa
2017-08-03
zochin:
Tuv talbai yaxleeree xuvi xunii umch bolchixdog bilee dasgaj baigaad baga bagaar tasdaj avaad ideed baix yumdaa uruvdultui yumaa mungunii boolnuud neex tom mashin unasan unetei xool idsen daviluun zan gargasan gexdee dotroo aidastai sheestei amidartsagaaj baigaa yumnuud xuurxii uruvdmuur yumaa.
2017-08-03
Zovhin:
Arail denduu yumaa. Yadahdaa tuv talbai deeree ard tumend unegui zogsool ugchij bolohgui yu. Dandaa ll uluv dolov hiij bhiin. Yum uzsen bldaa
2017-08-03
Зочин:
Тэгээд хэний эзэмшлийн газар юм? Хэзээ яаж авчихав? Дуудлага худалдаагаар авлаа гэж сонсоогүй л юм бна?
2017-08-03
Зочин:
ulsyn niiisleliin tuw talbay ni khuwiin ezemshliin gazar bayna gedeg chini yu bolji bayna? tolgoytoy khun niisleliig udirdaji bayna UU? eswel enkhboldyn gazar yum uu?
2017-08-03
Zochin:
Tolbortei bolgoson ni mash zov shiidver baina,
2017-08-03