МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзав
2017-08-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.  

 

УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сард Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас нийгмиийн даатгал төлдөггүй, энэ нь нэг талаас тухайн аж ахуйн нэгжийн чадамжтай холбоотой. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.

 

Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

 

Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хүлээсэн үүргээ сүүлийн хоёр жил хэрэгжүүлэхгүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МҮЭ ГАНБААТАРЫН ҮЕ ШИГЭЭ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА АА. ЧАДДАГТ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
2017-08-04
Зочин:
ok
2017-08-04
Зочин:
amjilt husie
2017-08-04
Зочин:
Tsagtaa bosoo Ganbaatar MUE-iig sain avch yavj baisan tuhain ueiin ZG-t olon dahin shaardaj ooroo hurtel jagsaj baij ahmadiin tetgeveriig nemuulj bailaa
2017-08-04
Зочин:
МҮЭ-ийн Амгаланбаатар дарга дорвитой асуудал таьж ард иргэдийн төлөө босоо Ганбаатар шиг сайн ажиллаж өхгүй байна харин ч МАН талдаа байсан юм биш үү, Худалдаа аж үйлдвэрийн Лхагважав бас олигтой ажиллахгүй байна татвар нэмүүлэхгүй гээд байсан яав МАН-ын дарга Энхболдтой уулзаад энэ талаар ярихаа байсан, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээр ажиллахгүй байгаа нөхдийг сайн ажиллаж чадахгүй бол солих л хэрэгтэй байх, МАН нам ахмадын тэтгэвэрийг 2018 оны 1-р сарын 1-нээс 40 000-50 000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж амалсан амлалтын биелэлтэд нь МҮЭ сайн хяналт тавьж амлалтыг нь биелүүлэх талаар ЗГ-т хэлж өгч шахаж өгмөөр байна үнэндээ бол ард түмний амьдрал бол хүнд зээлээс зээлийн хооронд хүртэн ядаж амьдарч байна хүүхдийн 20-ийг хүртэл өгсөнгүй 7-р сарын мөнгө ороогүй л байна
2017-08-04
Зочин:
AMGALANBAATAR LALAR NOBSH MIE. ENHBOLDIIN SURTALTALCHILGAAND ENHBOLDIG DEMJIJ IH YABSANDAA MUU GANBAATARIN BUUNI NOHOI. ENIIG SHALGABAL TAARNA
2017-08-03
Зочин:
МҮЭ-ийн Амгаланбаатар дарга ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олигтойхон МАН-ыг шаардаж өгсөнгүй шиг санагдсан уг нь ядаж сайн шаардаад ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмүүлчихэж болох л байсан босоо Гамбаа байхдаа нилээд сайн ажилладаг байсан, өмнө нь Ганбаатар шахаж байж тэтгэвэрийг нэмүүлж байсан
2017-08-03
зочин:
аа үхсэн хойшоо МҮЭХ-ын Удирдлагууд гэж Иргэд хөдөлмөрчидынхөө Эрх ашигийг хамгаалахын төлөө доривтой юу хийж байгаа юм , Жирийн бидэнд лав эдний хийж байгаа ажил мэдрэгдээд сүйд болоод байгаа зүйл алга л байна даг,
2017-08-03
Зочин:
Ene neg hezee soligddogui 2 nuhur bnaa. Zasgiin gazar eronhiilogchiig hudlaa shantaajilsan hudlaa garuud. Buh yum ni tohiroo ard tumnii toloo ajilchin angiin toloo yavj bgaa neg ch yum bhgui. Oorsdoo l bayjaad bdag.
2017-08-03
МАНГИР:
Энэ Амгалан баатар гэж сайхан ХАМЕЛОН бас нэг хэвтээ гарждээ Босоон цагаан хуудсанд шатаад дашийн шог болсондоо
2017-08-03