Жэралд Хэндэрсон ирэх улирлыг бүтэн өнжинө
2017-08-03

 

Жэралд Хэндэрсон Жуниор өөрийн гэмтэлтэй гуяндаа мэс ажилбар хийлгэж ирэх улирлыг бүтэн өнжихөөр боллоо. Түүний энэ хагалгаа нилээн хүнд хагалгаа бөгөөд 18-19 оны улирлын эхэнд талбайд гарна гэж мэдэгдэж байна. Түүнийг сонирхох багууд маш их байгаа бөгөөд эдгээр багуудын дунд Милвауки Бакс, Голден Стэйт Уорриорс, Торонто Рэпторс гэх мэт багуудын нэрс бичигдэж байна.

 

Тэрээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “ Хэдийгээр хэд хэдэн багаас надтай холбогдож, намайг сонирхож байгаагаа илэрхийлсэн ч гэсэн би  зүүн гуяны гэмтлээ бүрэн илааршуулахын тулд мэс ажилбарт орох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн хугацаанд энэ гэмтлийн зовиураас болж өөрийнхөө санасанд хүртэл тоглож чадахгүй байсан. Одоо харин энэ гэмтэл маань өдөр тутмын амьдралд маань хүртэл нөлөөлж, зовиур нь улам нэмэгдэж байна. Миний төлөөлөгч, гэр бүлийнхэн гээд их олон хүнтэй зөвлөлдсөний эцэст сагсан бөмбөг болон амьдралдаа аль алиных нь хувьд ирээдүйд хэрэгтэй шийдвэр гаргаж байгаа нь энэ. Өөрийгөө бүрэн гүйцэт илааршуулах нь надад хамгийн хэрэгтэй зүйл гэж бодож байна. Надад олдсон бүх боломжуудад болон НБА-д эргэж ирэхэд нааштай байдал үүсгэх бүх боломжуудад талархалтай хандаж байна” гэсэн байна.

 

Филаделфи 76 баг түүнийг 6 сарын гучинд буюу чөлөөт агентын цонх хаагдахтай зэрэгцэн багаас хассан юм. Хэрвээ тэгээгүй бол 9.2 сая ам.долларын цалин авах байв.

 

Б.  Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин