Ерөнхий сайд ЦЕГ-т ханджээ
2017-08-03

Нэр бүхий залуус Ерөнхий сайдын даалгавраар Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөн зодоон үүсгэхээр дагасан" бичлэг сошиалаар цацагдсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ЦЕГ-т хандан гомдол гаргажээ.  Түүний гомдолд “ Сошиал буюу интернэт орчныг ашиглан бусдыг гүтгэн доромжлох, нэр  хүндийг нь унаган харлуулах зохисгүй үйлдэл хэрээс хэтэрч байгааг хууль, хяналтын байгууллага анхааралдаа авах цаг болжээ.

 

2017 оны наймдугаар сарын 2-ний өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан миний биеийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч, гүйцэтгүүлсэн мэт дүрс дуу бүхий бичлэгийг тараасан байна. Уг бичлэг дуу оруулалт, монтаж найруулга, зохиол бүхий байгаа нь тодорхой нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.

 

Миний ажил хэргийн болоод хувь хүний нэр төр алдар хүндийг олон нийтэд гутаан доромжлох зорилготой энэхүү үйл ажиллагаа нь тухайн бичлэгийн зохиомол байдлаар хязгаарлагдсан, эсхүл үнэхээр дүрс бичлэгт нэр дурдагдсан нэр бүхий хүмүүс болох н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор хийгдсэн бодитой зохион байгуулалттай ажиллагаа юу гэдэг асуудал, түүний үнэн мөнийг олж тогтоох нь чухал байна.

 

Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурдагдсан н.Энхмэнд, н.Зол-Эрдэнэ нарын хүмүүс өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна.

 

Иймд дараах асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Үүнд:

 

  1. Уг бичлэгийг зохион байгуулалттай урьдаас төлөвлөж, найруулж монтаж дуу оруулалт тайлбар бүхий зохиомжилсон нь нэгэнт тодорхой байна. иймд дүрс бичлэгийг хэний захиалгаар хийсэн болох.
  2. Дүрс бичлэгт дурдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга, хүсэлтээр гүйцэтгэсэн болох. Ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж тогтоолгож өгнө үү” гэсэн байна. 

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх гомдлоо иргэний хувиар гаргасан байна. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Ylz:
Eblyyleg gej l byy heleerei xee
2017-08-04
bichleg odoo boliyoo:
Bichleguud utgaa aldlaa. Anh huuramch bichleg uilden niigemdtugeen delgeruulsen modand oruulsan hun ni Jenko shdee. Odoo hurtel Erunhiilugch bsond ni itgej chadahgui yavaa bilee bi
2017-08-04
зочин:
АН-ын л хийдэг зүйл ш дээ. Автор нь Оюунгэрэл гээд авгай.
2017-08-04
Зочин:
Зөв өө аливаа юм баримт нотолгоотой байх хэрэгтэй
2017-08-04
Иргэн:
Улс төр шүү дээ улс төр бүр шоронд ч оруулахаа оруулчихдаг цаг болж байна чи улс төрд орсон юм бол тэвч бүү гоншигно
2017-08-04
зочин:
муу хужаа,дуугаа тат
2017-08-04
zz:
ats min uduud bgarai
2017-08-04
zz:
ats min uduud bgarai
2017-08-04
Зочин:
Ингээд юм болгонд нялцагнаж байхаар улс ороноо хүнд байдалаас хурдан гаргахын төлөө хоёргүй сэтгэлээр цаг алдалгүй зүтгэх цаг тулж ирчихээд байгаа юм бишүү.!!! Аяндаа цаг хугацаа бүхнийг харуулна штээ.. ЖООХОН Ч ГЭСЭН ЭР ХҮН ШИГ БАЙЛДАА.....
2017-08-03
Иргэн:
Улс төр шүү дээ улс төр бүр шоронд ч оруулахаа оруулчихдаг цаг болж байна чи улс төрд орсон юм бол тэвч бүү гоншигно
Bgaa:
Za daa nuguu evluulgiin haan mafiin gar ni yurunhiilugch bolson shuudee. Oiriin heden jil iim yum tasrahgui l boluu.
2017-08-03
zz:
ats min uduud bgarai
zz:
ats min uduud bgarai
Жамбаа:
Зөв зөв сүүлийн үед худал мэдээлэл их тавьж хүмүүсийг өдөөн хатгах явдал их болсон ер нь бид хаашаа тэмүүлээд байна хариуцлага тооцох цаг болсон
2017-08-03
Зочин:
Болгоомжтой хоорондоо эвтэй байгаарай. Энэ бол зоиуд монголын төрийг бөхөөх гэсэн хорт явуулга маш боловсронгуй болж байгаа нь энэ. Идэх хоолоор нь өмсөх хувцасаар нь удирдах төрөөр нь хордуулж байна. Сэрэмжтэй эвтэй байх цаг
2017-08-03