Ерөнхийлөгч А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо
2017-08-03

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
  2. Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.

 

Амаржаргалын Гансүх нь:

 

ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан

 

Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал

 

ТӨХ-ны газрын дарга

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч

 

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд

 

УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

 

Долгорсүрэнгийн Дагвадорж нь:

 

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар

 

Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор

 

Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн

 

Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.

Эх сурвалж:president.mn

Shuud.mn
Сонин хачин
энэ хоёр малыг уу
2019-03-28
зочин:
Хамтарч улсын мөнгийг идчихээд эцэст нь хамтарч төр барих.Энэ монгол төр гээч ер нь юу л болоод байнаа.Баттулгаа.Дээр нь дээд сургууль байтугай техникумч төгсөөгүй хүнээр зөвлөхөө болгоод ёстой ололцсон ооно.шаргагчин хоёр гээч л энэ байхдаа ичмээр шившиг
2017-08-04
зочин:
Энэ улсын түүхэнд байгаагүй зүйл тохиож байна даа, Асар их мөнгөний гэмт хэргийг сэжигтэнгүүд Ерөнхийлөгчийн ордныг бузарлаж эхэллээ, Мөн том мөнгөний сэжигтэн ерөнхийлөгч болсон учраас энэ шүү дээ, ийм хүнийг сонгосондоо харамсаж мэдэх болов уу, боловсролгүй хар масс
2017-08-04
зочин:
Төрийн албанд хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн гарч ирлээ. Энэ юу болж байна. арай ч хэтэрч байна уу.
2017-08-04
Зочин:
Хаха. Сонгосон хүмүүс нь хараад элэг эмтэрч бгаа байхдаа.
2017-08-04
зочин:
Төрийн албанд хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн гарч ирлээ. Энэ юу болж байна. арай ч хэтэрч байна уу.
mgl:
sain ajillaaraa
2017-08-04
Turu:
Төрийн толгойд сэжигтэнүүд гарлаа. Ард түмэн одоо яах билэж?
2017-08-04
Nam bus irgen:
Shorongoos yalaas zugtaj erunhiilugch bolson huniig eh oronch Mongol geed bailuu. Hamsaatnaa yalaas multalj bna.
2017-08-04
хрхр:
мобигоос сарын дата эрх аваад сонгуулиар лайв хийвэл амар юи биш үү....баттулга гэнэ хонгор л бна даа..
2017-08-04
Зочин:
Маш зөв томилгоо. Амжилт хүсье.
2017-08-04
zochin:
ingej buh wmnaas multrah gej eronhiilogch boloh gej heden terbumaar ni mongo achij ybjee.mongol tor hulgaich luibarcdiin orognoj . oron shorongoos zugtdag zuslangiin gazar bjee.arai wmaa
2017-08-04
Zochin:
Gemt heregt holbootoi hun turd oirtoj bolj bgaa yumuu nuguu shudraga erunhiilugch haachvaa gansuhiin hereg haagdah n todorhoi yum bna ingeh l gej etunhiilugchiin suudal ru uhen hatan zutgej dee
2017-08-03
Zochin:
Gemt heregt holbootoi hun turd oirtoj bolj bgaa yumuu nuguu shudraga erunhiilugch haachvaa gansuhiin hereg haagdah n todorhoi yum bna ingeh l gej etunhiilugchiin suudal ru uhen hatan zutgej dee
2017-08-03
Иргэн:
Алтанхуяг, Гансүх нар чинь хэдэн зуун тэрбумын хэрэгт сэжигтнээр шалгагдаж байгаа юм биш үү ? Ийм хүмүүс ерөнхийлөгчийн хажууд тэгээд очиж байгаа юм уу? ??
2017-08-03
Зочин:
Davgadorj ch bish....
2017-08-03
Төрийг ариун байлга:
Монгол улсын төр шүү дээ яахаараа Гансүхийг томилж байгаа юм бэ. Ингэхийн бол иргэд ард олон хэндээ юундаа итгэж найдаж сүслэн залбирахын
2017-08-03
Зочин:
Gansuh bol hezee ch bish
2017-08-03
Зочин:
Маш зөв зүйтэй томилгоо болжээ. Амжилт хүсье.
2017-08-03
карма:
Гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнийг хариуцлагатай ажилд томилж байх юм. Ерөнхийлөгч чинь бараг хамт шалгагдаж байгаа гэсэн биз дээ. Тэхээр тэр шалгаж байгаа хэрэгт хам гэдэг нь үнэн боллоо доо. Гэмт хэрэгтнүүд нэгийгээ хамгаалж байна гэж ойлгогдож байх юм
2017-08-03