Дубайн 79 давхар барилгад гал гарчээ
2017-08-04

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо байрлах 73 давхар орон сууцны барилгад гал гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

"Torch" гэх уг барилга дэлхийн хамгийн алдартай барилгуудын нэг юм.

 

Аврах албаныхан барилгаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлын үүднээс барилга орчмын хөл хорио тогтоож, гал унтраах болон түргэн тусламжийн машиныг л ослын газарт нэвтрүүлж буй гэнэ.

 

Гал 14 давхраас эхэлж гарсан бөгөөд барилгын ихэнх давхарт гал тархаад буйг Дубай хотын Гамшгаас хамгаалах төвийн дарга мэдэгдлээ. Галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд 200 гаруй гал сөнөөгч, сайн дурынхан галыг унтраахаас ажиллаж байна.

 

Дубай хотноо байрлах 63 давхар зочид буудал өнгөрсөн оны нэгдүгээр сард гал гарсаны улмаас нэг хүн амиа алдсан билээ. Галын улмаас 2000 гаруй хүн эд материал болон сэтгэл санааны хохирол амсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин