Америкчуудыг Хойд Солонгост очихыг хориглолоо
2017-08-04

АНУ-ын Төрийн департмент америкчуудыг Хойд Солонгос улсад зорчихыг хориглосон шийдвэр гаргасан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө Хойд Солонгост байгаа америкчууд тус улсыг яаралтай орхин гарах ёстой гэнэ.

 

Төрийн департментын хэвлэлийн алба “АНУ-ын иргэдийн аюулгүй байдалд зориулж бид дээрх шийдвэрийг гаргалаа” гэж мэдэгджээ.

 

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчид болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад ажилладаг америкчууд тодорхой нөхцлөөр Пхеньянд зорчих боломж нээлттэй байгаа талаар хэвлэлийн албанаас уламжлав.

 

Пхеньяны цөмийн хөтөлбөрөөс болж хоёр улс олон жилийн өмнөөс таагүй харилцаатай байдаг билээ.

 

Таагүй харилцааны улмаас Хойдод ажил болон жуучлалаар очсон америкчуудад хилс хэрэг тулгаж, тус улсын хууль хяналтынхан баривчлах нь ихэссэн юм. Хамгийн сүүлд Хойдод ял эдэлж байсан Отто Уормбер гэх оюутан залуу амиа алдан билээ.

 

АНУ-ын дөрвөн иргэн тус улсад ял эдэлж байна 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Tahir:
Ter 4hun bas uheh bhdaa aimar ymas
2017-08-05