Келечи Ихеаначо Үнэгнүүдтэй нэгдлээ
2017-08-04

 

Ердөө 2 жилийн өмнө Премьер лигийн аварга болж байсан Лестер сити клуб энэ зуны 4 дэхь наймаагаа хийжээ. Шинэ улирлын тоглолтууд эхлэх дөхсөн энэ үед багийн ерөнхий менежер Крэйг Шекспир Мансититэй тохиолцоонд хүрч Нигери довтлогч Келечи Ихеаначог эгнээндээ нэгтгэсэн байна.

 

Мансити 20 настай залууг 25 сая фунтээр арилжсан бөгөөд Лестер түүнтэй 5 жилийн гэрээг үзэглэсэн байна. Ситид 2 улирлыг үдэхдээ тэрбээр 64 тоглолтод оролцож 21 гоолыг оруулсан юм.

 

Уг наймааны гэрээнд нэгэн сонирхолтой заалтыг тусгасан байсан нь “Хэрвээ Мансити түүнийг эргүүлэн авахаар болвол 50 сая фунтээс ихгүй үнээр, давуу эрхтэй худалдан авна” гэсэн заалт багтсан аж.  Улирлын өмнөх сүүлийн тоглолтоо энэ долоо хоногт хийх гэж байгаа Үнэгнүүд ирэх долоо хоногт Премьер лигийн нээлтийн тоглолтоо Арсеналын талбайд зочилон хийх билээ.    

 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин