Ар согоотод бэлчээрлэсэн малаас шүлхийн шинж тэмдэг илэрчээ
2017-08-04

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Ар согоотод бэлчээрлэж байсан малаас малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймд мал бүхий иргэд малаа дээрх чиглэл болон ойр орчимд бэлчээхгүй байхыг холбогдох газраас  мэдэгдэж байна.


Мал эмнэлэг-Үржлийн албанд хандаж өөрийн эзэмшлийн малыг урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтад хамруулан өөрт болон бусдад учрах хохиролоос урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриалжээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Khoit chigleliin zusland baigaa unaga uyasan aduutai ailuudiig gargaachee. Zun bolgon irj orchiniig talkhlakh yim .Yamarch ubchin baigas yum bilee !!!
2017-08-04
Үнэн үг:
Монгол орны амьдрал улам л дампуураад байгаа нь улам тод мэдрэгдэх боллоо. Эх орон өдөр тутам л сэтгэл эмзэглүүлсэн хар мэдээгээр дүүрч байна. Хүн малаа нэг дор хольчихсон манайх шиг орон байна уу. Ямар газар мундсан биш. Хүн нь хүнээрээ мал нь малаараа байж болдгүй юм уу. Хүн амынхаа талыг нэг дор чихчихээд утаа май, тоос,тортог, химийн бохирдлоор утах нь багадаад одоо малын халдварт өвчний үүр болж байхад ухаан санаа нь самуурсан манай төр засгийн толгой хаана байна. Эрх тушаал, хурдан морь, арилжаа наймаа авцаа өгцөө нь зүүдлэгдээд нойрсож байна уу
2017-08-04