“Хааны эрэлд 2017” хаалтаа хийнэ
2017-08-05

“Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 11 дэх жилдээ манай оронд амжилттай зохион байгуулагдаж байна. Тус сургуулийн хаалтын ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр  11.00 цагт зохион байгуулагдана.

 

 Хаалтын ажиллагаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, гадаад, дотоодын хүндэт зочид, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, цэргийн атташе нар, сургуульд оролцогч 20 гаруй орны цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцоно.

 

Энэ удаагийн 'Хааны эрэлд-2017” сургуульд 26 орны 1100 гаруй цэргийн албан хаагч оролцсон юм. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин