Бөхийн барилдаан үргэлжилнэ
2017-08-06

 

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн. 

 

Хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар­сайхан, Б.Пүрэв­сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. 

 

Хүчит бөхийн барилдааны эхний дөрвөн даваа өчигдөр явагдсан. Харин өнөөдөр 5-9 даваа явагдана. Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байсан юм.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин