Серена Уильямс Stellar” сэтгүүлийг чимэв
2017-08-06

АНУ-ын алдарт теннисчин  Серена Уильямс тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах билээ.

 

 

Өдгөө 35 настай тамирчин бүсгүй ирэх сард худалдаанд гарах “Stellar” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхээс гадна хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тамирчин өнгөрөгч дөрөвдүгээр сард жирэмсэн болсон тухайгаа нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн юм.

 

Серена жилийн өмнөөс "Reddit" сошиал сүлжээний үүсгэн байгуулагч Алексис Оханян болзох болсон билээ. Хос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Reddit" сүлжээгээр дамжуулан сүй тавьсан тухайгаа зарласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин