“Талибан”, “Исламын улс” хамтарч халдлага үйлджээ
2017-08-07

Афганистаны хойд хэсгийн Сэр-е-Пул хотын боомт дээр террористууд халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Халдлагын улмаас 50 орчим энгийн иргэн амиа алдсан талаар Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Мөн иргэдээс гадна Афганистаны өөрийгөө хамгаалах хүчний долоон цэрэг амиа үрэгдсэн байна.

 

Халдлагаар амиа алдагсдын ихэнх нь шийтийн шашинтнууд байжээ. Тус хотын даргын хэвлэлийн төлөөлөгч “Энгийн иргэд хэрцгий балмад үйлдэл, хүнлэг бус байдлын улмаас амиа алдацгаасан” гэж хэлэв.

 

Халдлагыг “Талибан” болон“Исламын улс” бүлэглэлийн дайчид хамтран үйлджээ.

 

Ерөнхийлөгч Ашраф Гани халдлага үйлдсэн этгээдүүдийг буруутгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин