Моринд эрэмгий монгол эмээ
2017-08-07

 

Өнгөрсөн долоо хоногт хул алаг морь унан хөндий талаар давхиулж яваа эмээгийн зураг олон нийтийн цахим сүлжээгээр тархаж, олон хүн түүний хэн болохыг сураглав.

 

Түүнийг Д.Бямбаням гэдэг бөгөөд өдгөө 87 настай төдийгүй Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт хоёрдугаар багт аж төрдөг байна. Тэрбээр Аргалант сумынхаа  анхны эмэгтэй жолооч нарын нэг аж. Өндөр настан Д.Бямбаням гуай моринд эрэмгийгээс гадна, автомашин сайн жолооддог байна.

 

Түүний дээрхи зургийг манай оронд ирсэн жуулчин гэрэл зургийн хальснаа ийнхүү буулгажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Soongo:
Шөрмөстөй дөө манай хөдөөний эмээ нар, аймаар, бахархмаар, унжигнаад хэвтнээ л нэг байхгүй, мундаг,
2017-08-08
irgen:
goe emee ve yasan
2017-08-07
Од:
Энэ эмээг Од болгий.
2017-08-07
zochin:
Хурд-4
2017-08-07
Зочин:
Зуу насалж зургаадай таяг тулах болтугай. Монголын сайхан ээжүүдийн нэг байна даа. Ийм ээжээс төрсөн хүүхдүүд азтай яа
2017-08-07