Улаанбаатар
Визийн нөхцөлийг хөнгөвчлөх санал илэрхийлэв
2017-8-7

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм гээд энэ чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад болон Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа. БНСУ-д саяхан болсон сонгуулиар Ардчилсан нам ялж, эрх баригч хүчин болсонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хоёрын талын тохирсон зарим ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов. Тухайлбал, одоо ажлын хэсгийн хамтарсан судалгааны төвшинд байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хурдхан байгуулбал манай хоёр улсын харилцаа илүү хөгжих боломжтойг Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн БНСУ-ын тал манай улсад 500 сая долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрлэсэн байгаа, энэ зээлээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналаа манай тал удахгүй явуулах учир зээлийн хэлэлцээрийг ойрын үед тохирч байгуулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

 

Монгол Улсын 40 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллах амьдарч байгаа юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг сэргэхээр иргэд маань эх орондоо буцаад ирнэ. Манай улсын эдийн засгийн түр зуурын хүндрэлтэй энэ байдлыг харгалзан БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд маань бүх талын дэмжлэг үзүүлэх, цаашид хоёр улсын иргэдийн харилцан зорчих визийн нөхцөлийг илүү хөнгөвчлөх тал дээр эрх баригч шинэ хүчин, Үндэсний ассамблейн зүгээс нааштай хандана” гэдэгт итгэж  байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй, ажилтай нэгэнд нь авч байгаа цалин нь хүрэлцэхгүй, адаг сүүлд нь өрөнд ордог, ажилгүй нь гэмт хэрэгт холбогдож шоронд ордог ийм л нийгэм болчихоод байгаа нь гашуун үнэн! Ийм гуйлга хийж байхаар визгүй зорчидог болговол хөгшин, залуу гэлтгүй хэн чадах нь очоод ажилвал нийгмийн амьдрал дээрдэнэ шүү дээ! Өмнөд Солонгосд манай хоёр хөрш визгүй зорчидог!
2017-08-07
зочин:
Ерөнхий Сайдаа Засгийн Газраа энэ БНСУ-ын элчин Сайдын яам визний мэдүүлэгт хөнгөвчлөх биш бүр Монгол улсын өр төлбөрийн асуудалд оролцож ядарсан ард иргэдийг чинь Нийгмийн Даатгалаа төлөгдөөгүй гэсэн шалтгаанаар дарамталж байна. Таны засгийн үед ажил олгож үйлдвэрлэл эрхэлж бидэнд ажил олгож Нийгмийн даатгалд хамруулж байгаа байгууллага маань улирлын чанартай ажиллагаатай жилийн эцэст тооцоогоо хийдэг гэх юм. Гэтэл энд нийгмийн даатгал заавал төлсөн гэсэн баримт шаардаж байна даа.Байгууллага төлж амжаагүй болохоос бид цалингаасаа төлбөрөө өгч байгаа.Үүнийг Ерөнхий сайд та минь мэдэж байгаа юу. Хөдөлмөр НХ-ын Сайд Номтойбаяр та ингэж ард иргэдээ зовоож шантааж хийж өр төлбөрөө барагдуулах гэсэн үү Үүнийг Монгол Улс хаанаа ямар шийдвэр гаргасан бэ. Эсвэл баримт бүрдүүлэлт шалгаж авдаг дундын зууч компаниуд ингэж чирэгдэл дүрэм журам гаргаад байна уу
2017-08-07