Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж, ивээлдээ авна
2017-08-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Монголын сурагчид Тайландад болсон олон улсын химийн 49 дүгээр олимпиадаас нэг хүрэл, Индонезид болсон олон улсын физикийн 50 дугаар олимпиадад оролцсон таван сурагч багаараа медаль хүртэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Бразильд болсон олон улсын математикийн 58 дугаар олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль, тусгай шагнал тус тус хүртсэн байна. 

 

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв.

 

Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот,  улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэж байлаа.

 

Математик, хими, физикийн олимпиадын хороодыг нэгтгэсэн хороо БСШУ-ны харьяанд байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны олимпиадын нэгдсэн ТББ ажиллуулж зохион байгуулалтад орох нь зүйтэй. ТББ илүү идэвхтэй, санаачилгатай, хүнд сурталгүй байдаг. Үүний дараа хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан сурталчилгаагаа хийх хэрэгтэй” гэдгийг зөвлөж хэллээ.

 

Физикч Н.Тэгшбаяр “Монголчууд хурдан морио байлж, шуундаа бяртай залуусыг дэмждэг шигээ оюуны өндөр чадвартай залуусыг дэмжиж, багш нарт нь урам өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс багш,  сурагчдыг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэв.

 

Жил бүхэн болдог олон улсын химийн олимпиадад Монгол Улсын сурагчдын баг 2006 оноос эхлэн оролцсон бөгөөд 2017 оны олимпиадад 4 сурагч, 3 багшийн бүрэлдэхүүнтэй оролцжээ. Олимпиад онол, сорил гэсэн хоёр үе шаттай явдаг. Энэ удаагийн олимпиадад 76 орны 297 сурагч оролцож Монгол Улсаас Орхон аймгийн сурагч Сувданчимэг хүрэл медаль хүртжээ.

 

Олон улсын физикийн 50 дугаар олимпиадад 86 орны 396 сурагч оролцсоноос Монголын баг багаараа медаль хүртсэн 28 орны нэг болж, G20-д дөхөж өндөр амжилт гаргасан байна.

 

Нийслэлийн нэгдүгээр сургуулийг энэ онд төгссөн Э.Гарьд, “Сант” сургуулийг мөн энэ онд төгссөн Л.Оюунтөгс нар энэ олимпиадаас мөнгөн медаль хүртжээ.

 

Олон улсын математикийн олимпиадаас “Эмпати” сургуулийн сурагч Цэнд-Аюуш мөнгөн медаль хүртэж, хоёр сурагч хүрэл медаль, бусад хоёр сурагч тусгай шагнал авчээ.

 

Сурагчид бэлтгэлийн зардлаа хувиасаа бүрэн төлж, олимпиадад оролцсон зардлын тодорхой хувийг мөн хувиасаа гаргажээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Х.Цэрэндолгор:
Хятадууд манайхаас нас насны тамирчид урьж тэмцээн зохиогоод байсан. одоо их хүчтэй өрсөлдөж байгаа шүү, азид. Дэлхийд ч бас зарим тамирчид нь гарч ирээд бна. Бид бодитой дүгнэлт хийж дэмжих хэрэгтэй. Манай даамын холбоо бас чадлаараа сайн ажилладаг юм шүү. Даанч санхүүд хүндрэлтэй байдаг
2017-08-11
Х.Цэрэндолгор:
Оюуны спортыг дэмжиж чадвал манайхан их потенциалтай шүү. Азид бол монголчууд л бна. Гэтэл даамаар л гэхэд манайхаас тамирчид аваачаад тэмцээн явуулаад бсан одоо чангарч байна. Манайх одоохон л тамирчдаа сайн дэмжихгүй бол ард нь орох гээд бна. Ерөнхийлөгч үүнийг уншаасай гэж их хүсч бна...
2017-08-11
Х.Цэрэндолгор:
Монгол улсын Ерөнхийлөгч оюуны спортыг дэмжиж байгаад их баярлаж бна. Хүү маань ч гэсэн даамаар Азийн АШТ-нд 2 удаа, дэлхийн АШТ-д 1 удаа оролцож 4 медаль авсан. Бүх зардлыг бид 3 жилийн цалингийн зээл аваад өөрсдөө даасан. Зээлээ төлж дуусаагүй байхад одоо оюутан болоод төлбөрөө яах билээ гээд л сууж бна даа. Монголчууд бидний амьдрал ийм л бна даа. Тэгэхдээ хичээнгүй зүтгэлтэй хүүгээ дэмжин явуулж чадсан даа, хүү минь амжилт гаргасанд одоо бахархаж суудаг юмаа.
2017-08-11
123:
Huuhduudiin huviasaa zardlaa tolj eh orniihoo beriig gargaad irsen bhad, baga ch bolov uramshuulmaar yumaa eronhiilogch oo
2017-08-08
zochin:
Mash sain uil yavdal bolj. Gehdee zamiin zardliig ni fanaticism ugoh bolomj bdaggui l yum bhdaa
2017-08-08
Bayr:
Bayr khyrgii. 1958 ond Tuw aimgiin Zuunmod khotnoo Khimiin olimpiad bolj 10 дугаар ангийн 2 сурагчийн двраа 8 дугаар ангийн сурагч У.Баяр орж Сургуулийн ll химич цол хуртэж байсан анхны олимпиад ийм сонин 8-10010анги хамт уралдаж 10-ын 2 сурагч Дамбадорж Нэргуй 2 зэрэг босч туруулж очсон нь аварга, 1-р байр эзлуулэхдээ Баярын марш улээлтээр шийдэж байа. 3-р байрт П.Жцгдэрмаа
2017-08-08
Batsaikhan:
Ямар ч шавь оюуны бядтай болоход маш их тэвчээр шаргуу хөдөлмөрөөс гадна түүнийг ургаж төлжихөд нь дэм өгч сургадаг багшийг нь үнэлэх хэрэгтэй. Нөгөө талаас хөгжилтэй улс орон шиг бүрэн хангамжтай байдаггүй юм аа гэхэд суралцах боломж зардлаар нь хангавал ч ирээдүйд мөн ч их оюуны ургац авна даа.
2017-08-08
udwalmaa:
yes
2017-08-08
zocnin:
ingeesei gej hyseed bsan yum bayarlalaa.
2017-08-08
zocnin:
ingeesei gej hyseed bsan yum bayarlalaa.
2017-08-08
зочин:
Ерөнхийлөгч зөв юм луугаа байгаа онилж байна. Дунд сургуулийн түвшинд сурагчдыг олимпиад, дугуйлангаар идэвхтжүүлэх нь зөв. Дээд сургуульд бол харин инженер, технологиор нүдэх хэрэгтэй. Хэт онол аргуудана шүү. Манайхан ганцаараа цоо шинийг хийж дэлхийд гарна гэж цээжээ дэлддэг. Энэ буруу. 00-ын цааснаасаа өгсүүлээд байгаа технологийг нутагшуулах судалгаа хийх хэрэгтэй.
2017-08-08
ундууцал:
монгол улс гэж бна уу. Оюунлаг сурагчдаа ОУ-аас медаль аваад ирэхэд нь урамшуулахаа байг дээ гэхэд замынх зардлыг өгчих мөнгөгүй улс гэж үү болимоор юм баян улсын колони болмоор юм нийтлэлийг уншаад ийм сэтгэгдэл төрлөө ерөнхийлөгч Х.Баттулгаа уншаарай .Ардын хүү халх Монгол
2017-08-07
зочин:
монгол улсыг тархиндаа бяртай хүмүүсл хөгжүүлэхээс шуундаа бяртай, морь уядаг улсууд хөгжүүлэхгүй шүү төр засаг минь оюуны потенциалтай эдгээр хүүхдүүд, багш нарыг нь урамшуулахгүй яавдаа ...
2017-08-07
зочин:
монгол улсыг тархиндаа бяртай хүмүүсл хөгжүүлэхээс шуундаа бяртай, морь уядаг улсууд хөгжүүлэхгүй шүү төр засаг минь оюуны потенциалтай эдгээр хүүхдүүд, багш нарыг нь урамшуулахгүй яавдаа ...
2017-08-07
зочин:
монгол улсыг тархиндаа бяртай хүмүүсл хөгжүүлэхээс шуундаа бяртай, морь уядаг улсууд хөгжүүлэхгүй шүү төр засаг минь оюуны потенциалтай эдгээр хүүхдүүд, багш нарыг нь урамшуулахгүй яавдаа ...
2017-08-07
Зочин:
Маш зөв. Оюуны хөдөлмөрийг дэмжих цаг болсон.
2017-08-07
улсынхаа ерѳнхийлѳгчдѳѳ талархаж байна:
багш нар нь сурагчдынхаа тѳлѳѳ цалин мѳнгѳгүй ажилладаг зардлаа олох гэж гуйлга гуйх шахаж олимпиадад явдаг энэ байдлыг таслан зогсоож сайн дэмжээд ѳгвѳл манайхны амжилт сайжирна шүү
2017-08-07
Zochin:
Yostoi uhaantai zub shiidber gargalaa.Ouynii olimpoos medali terguun bairiig abchirdag ter byatshan huuhduudiig bayarluulmaar l sanagddag .Demii FB-r olon olon share-s tsaadhgui bdag bailaa .Bagsh narit ni eej aabd ni mun Monholiiniig delhiid ouynaar terguulsen ter byatshan uhaantnuudad dahin bayar hurgeye
2017-08-07
irgen:
ene hyyhdyyd estoi hoorhon ,mundagaa,,,olon udaa amjiltiig ni hevlel, saitaas haraad baharhaad nulims garch l baidag um, ulam ih amjilt gargaj eh orniihoo erhem hymyys bolj, hogjild ni nemer bolooroi
2017-08-07
Зочин:
shatriin sportiig bas demjih bailgui deee
2017-08-07
Lhagva:
Ura minii bichsen setgegdel yamartai ch tanii sonort hursend bayartai baina bayarllaa.
2017-08-07
Зочин:
khatanbaataryn oyulag khuukhduudiig gol ni
2017-08-07