Монголбанк 720 кг алт худалдан авчээ
2017-08-07

 

Монголбанк энэ долоо хоногт /2017.07.31-2017.08.04/ иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 720 кг алт худалдан авчээ.

 

Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 38 кг-аар буурсан үзүүлэлт боллоо. Монголбанк нь 2016 оны 12-р сараас эхлэн дэлхийн зах зээлийн үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч байна. Өнөөдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 100,168.64 төгрөг, мөнгийг 1301.23 төгрөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхан шаагаал. Энэ жил 25 тонныг олборлох юм гэл үү. Ёстой горио татсан нь дээр байлгүй. Алт тушаалтыг нэмэгдүүлэхийн тулд бичил уурхай эрхлэгчдийг ажлын нөхцлөөр хангаж өгөх ёстой. Нинжа нарыг. Тэднийг ажлын нөхцлөөр хангаж, татварын бүртгэлд хамруулах нь зүйтэй. Тэгэх юм бол алт тушаалт шууд 30 тн хүрнэ. Яг л малыг хувьчилсан шиг.
2017-08-07