Трампын жиргээтэй ОО-ийн цаас худалдаанд гарчээ
2017-08-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп идэвхтэй жиргээч билээ. Тэрбээр өөрийн үзэл бодлоо твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг.

 

 

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн жиргэсэн жиргээтэй ОО-ийн цаас худалдаанд гаргасан байна. Америкийн онлайн худалдаа эрхлэгч “Amazon” компани Трампийн арав гаруй жиргээг нийтэлсэн ОО-ийн цаасыг худалдаанд гаргасан талаар “www.nydailynews.com” сайт мэдээллээ.

 

“Ерөнхийлөгчийнхөө жиргээг уншихын тулд заавал интернэт орох шаардлаггүй. Зүгээр угаалын өрөөндөө байхдаа түүний ертөнцөөр аялах боломжтой” хэмээн тус компанийн зүгээс мэдэгдсэн байна.

 

 

“Toilet Tweets” гэх нэртэй ОО-ийн цаас худалдаанд гарсан даруйдаа зарагдаж дууссан аж. Өнгөрөгч сард нэгэн компани Трампын зурагтай ОО-ийн цаасыг худалдаанд гаргасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин