Рожэрсийн цомын эргэн тойронд
2017-08-08

Канадын нээлттэй тэмцээн буюу Рожэрсийн цом энэ өдрүүдэд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 64-ийн буюу эхний шатны тоглолт үргэлжилж байгаа энэ үед Вэнүс Уиллиамс өрсөлдөгчөө гурван тоглолтонд буулган авсан байна. Харин эхний шатны сенсацийг Францын нээлттэй тэмцээний аварга Елена Остапенка тарив. Тэрбээр ганцаарчилсан төрлийн эхний тоглолтоо АНУ-ын тамирчин Варвара Лепченкогийн эсрэг хийсэн юм. Уг тоглолтод их дуулгын аварга бүсгүй ялагдал хүлээлээ. Мөн өөр нэг сенсаци нь дэлхийн чансааны 13, Франц бүсгүй Кристина Младенович ялагдал хүлээсэн явдал байв.

 

 

Уиллиамс Румын бүсгүй Ирина-Камелия Бэжүг 6:1, 3:6, 6:3 гэсэн онооны харьцаатайгаар гурван үеийн тоглолтод буулган авсан. Өдгөө 37 настай теннисчин Уимблдоноор талбайд эргэн ирж байсан бол энэ удаа тэмцээний гол өрсөлдөгчдийн нэгийг буулган авсан нь энэ байлаа.

 

Харин энэ хооронд Кристина Младеновичийг Чехийн теннисчин Барбора Стрыцовад 6:2, 6:3 гэсэн онооны харьцаатайгаар буулган авлаа. Харин Францын нээлттэй тэмцээний аварга бүсгүй болох Елена Остапенка АНУ-ын теннисчин бүсгүйд 1:6, 7:6, 7:6 гэсэн оноогоор хожигдож ганцаарчилсан төрлөө өндөрлүүлсэн юм.

 

Ийнхүү 4 саян ам.долларын шагналын сантай тэмцээнээс гол өрсөлдөгчдийн хоёр нь эхний шатнаасаа хасагдлаа.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин