“Сагсан бөмбөгийн наадам 2017” гурав дахь жилдээ
2017-08-08

 

Сагсанбөмбөгийн наадам буюу сонирхогчдын сагсанбөмбөгийн хамгийн томоохон тэмцээн гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. Уг наадмын хамрах хүрээ нь:

 

1. 11 хүртэлх нас- 16 баг

2. 14 хүртэлх нас- 16 баг

3. 15-17 нас – 32 баг

4. 18-24 нас- 32 баг

5. +25 нас- 32 баг

6. эмэгтэй- 16 баг

7. +30 лигийн цомын тэмцээн гэсэн хамрах хүрээнд болж өнгөрөх юм байна. Энэ сарын 16-нд эхэлж 25-нд дуусах уг тэмцээн нь ШУТИС-ын спор тзаал болон СТО гэсэн хоёр зааланд болно.

 

Хэсгийн тоглолтууд 10 минутаар 2 үе явагдах бол, хасагдах шатны тоглолтууд 8 минутаар 4 үе болно. Бүх цаг бохироор явагдах бөгөөд нэг баг 8-12 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Тэмцээний хураамж нэг хүний 15,000 төгрөг ба бүртгэлийг scorestudio@gmail.com хаягаар болон 99112922 утаснаас тодруулах боломжтой.

 

Уг тэмцээний онцлог нь “Спрайт А” болон “дээд” гэсэн ангилалтай лигүүдэд тоглодог тоглогч нарыг оролцуулдаггүй, сонирхогчдын дунд болдгоороо хамгийн авууштай юм. Багаа бүрдүүлээд бэлдэж эхлэхэд 8 хоногийн хугацаа үлджээ.

 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Скор” студийн захирал, “ABA basketball”академийн дасгалжуулагч Г. Идэр- Ууган ажиллаж байна.

 

Б. Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Dembee:
Yaj burtguuleh yum be
2017-08-09