Кевин Серафин Барселона багт очлоо
2017-08-09

 

Францын сагсанбөмбөгч Кевин Серафин Евролигийн хүчирхэг багуудын нэг Барселонад очлоо. NBA-н Вашингтон, Нью-Йорк, Индиана зэрэг багт тоглож байсан төвийн тоглогч Испанийн багтай 2 жилийн гэрээ үзэглэсэн гэнэ.

 

Өнгөрсөн улирал Евролигт тун тааруу тоглож, 12 хожилтой плейоффын гадна үлдсэн Барселона баг төв болон хүчний довтлогчийн байрлал дээрх дутмаг байдлаа ийнхүү нөхжээ. 27 настай Кевин Серафин өмнө нь Евролигт тоглож байсан бөгөөд 2011-2012 оны улиралд Испанийн Баскониа багийн нэрийн өмнөөс 7 тоглолтод оролцож, 8.9 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 1 хаалт дунджилж байжээ. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин
holbombog:
Angliin lig . Arsenal clubt hen hen irdb butsav medee oruulj ogooch setguul chee. Holbombogiin medee medeelel oruulaarai.
2017-08-09