Газар хөдлөлтөөр жуулчид амиа алджээ
2017-08-09

БНХАУ-ын хойд хэсгийн Сичуань хотноо өчигдөр орон нутгийн цагаар 21.20 цагт 7.0 магнитудын газар хөдлөлт болсон.

 

 

Тэгвэл уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 13-д хүрсэн талаар албаны төлөөлөгч хэвлэлийнхэнд хандан мэдэгдлээ.

 

Амиа алдагсдын дунд гадаадын зургаан буюу жуулчин бий гэнэ. “Амиа алдагсдын аль улсын иргэн болохыг тодруулахаар ажиллаж байгаа” талаар “Синьхуа” агентлаг уламжлав.

 

Газар хөдлөлт болох үед 30 гаруй мянган жуулчин тус бүс нутагт байсан гэнэ. Аврагчид гамшгийн бүсээс 31 мянган жуулчинг яаралтай нүүлгэн шилжүүлсэн тухайгаа мэдэгдэв.

 

Мөн дээрх газар хөдлөлтөөс хэдхэн цагийн дараа Шинжаан Уйгарт 6.6 магнитудын газар хөдлөлт болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин