Зориулалтын бусаар тоноглосон 2 автомашиныг саатуулжээ
2017-08-09

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн автозамын гудамж, талбайд шөнийн цагаар чанга дуутай мотоцикль, 4 дугуйт, зориулалтын бусаар тоноглосон, бүдүүн яндан суурьлуулсан автомашинууд дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж байна.

 

Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хяналт шалгалтаар зориулалтын бусаар тоноглосон 2 тээврийн хэрэгслийг түр саатуулж, 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэст хүргүүлжээ.

 

Нийт жолоочид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин
Uhel:
120-n Naadam Centeriin urd Driftchin patsaan jaahan ohin dairaad alchiohsan baisan hedheen honogiin umnu
2017-08-09
zuv:
zuv bna aa, niitiin erh ashgiig hamgaalj ajillahaa sain urgeljluuleh heregtei ee
2017-08-09
бооцоот уралдаан:
шөнийн цагаар яармагийн зам дээр бооцоотой уралддаг гэсэн үүнийг анхааралдаа авч үзээрэй замын цагдаа ах нараа.
2017-08-09