Газар хөдлөлт 19 хүний аминд хүрчээ
2017-08-10

БНХАУ-ын хойд хэсгийн Сичуань хотноо энэ сарын 8-нд 7.0 магнитудын газар хөдлөлт болсон билээ.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 19-д хүрсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв. Мөн 247 хүн бэртсэн бол аврагчид гамшгийн бүсээс 45 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Амиа алдагсдын дунд зургаан жуулчин бий бөгөөд одоогоор тэднийг хэн болохыг тодруулахаар ажиллаж байна.  Газар хөдлөлт болох үед тус хотноо 30 мянган гаруй жуулчин байсан гэнэ.

 

Уг газар хөдлөлтөөс хэдхэн цагийн дараа Шинжаан Уйгарт 6.6 магнитудын газар хөдлөлт болсон бөгөөд 32 хүн бэртжээ.

 

Сичуань мужид 2004 онд 7.7 магнитудын газар хөдлөлт болж, 70 мянган хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
185... чи бол мал
2017-08-11
Зочин:
Хүүе Дэлгэрцэцэг ээ гэнэ ээ энэ муу комментчин. Энэ бол мэдээний сайт. Нэр дурдаад л....
2017-08-11
Зочин:
Энд газар хөдлөлт болжээ гэж мэдээллэж байна. Мангар мал аа
2017-08-11
Zochin:
Huuy delgertsetsegee chamd hunii nutgiin uhliig Mongoliin ard tumend surtalchilaad baigaa yum uu haashaa yum arai uur untsguus haraach uhamsargui hujaa net uhaj suuhaar naad solir nudee arai uur tiish ni shiljuuleech
2017-08-10