Ялагдлын үндсэн ба дагавар нөхцөлүүд
2017-08-10

Алдаа бол аймшигтай зүйл биш,

алдаагаа давтах л аймшигтай тэнэглэл юм. /Отто фон Бисмарк/

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялагдлын болон ялалтын төд, өдөн шалтгаан гэх зүйл хэвлэл, нийгмийн сүлжээгээр өчнөөн гарав. М.Энхболдын ялагдлын 5 шалтгаан, 6 шалтгаан, 10 шалтгаан гэх зэргээр дур дураараа шалтаглан тоочицгоов.Х.Баттулгын ялалтын шалтгаан харьцангуй цөөхөн, “АСА явуулын станцаас боллоо”, “МАН-ын долдой нараас боллоо”, “фэйсбүүкийг тултал нь ашигласнаас боллоо” гэсгээд болчихно.

Аль аль нь бодит байдлаас холуур, сэтгэл хөөрөл, үзэгдэлд автсан хүмүүсийн дүгнэлт төдий юм.Сонгуулийн ялалт, ялагдал нь хэзээ ч нэг, хоёр зүйлээс хамаардаггүй.Маш олон зүйлсийн учир шалтгаант холбоо, нөхцлөөс хамаарсан үр дүн байдаг. Бенжамин Франклиний нэг алдартай rhyme бий. Утгачилбал “Дархан морины тахыг хайнга хадсан. Хадаас сугарснаас тах унасан.Тах унаснаар морьны хөл доголсон.Доголон морьтой мэдээ хүргэгч амжиж хүрээгүй. Мэдээг цагт нь аваагүйгээс дайнд ялагдал хүлээсэн”.Өнгөц харахад ганц хадаас буруутай мэт боловч энэ нь ялагдлын нөхцөл байдал, холбоо хамаарлыг илтгэх төдий л зүйл юм.

Шалтгаан бол үр дагавар гарсны дараах тоочилт, тайлбар л болохоос алдаа оноог бодитоор цэгнэх ухаалаг арга зам биш.Үүний оронд нөхцөл байдлыг сайтар шинжин, алдаа оноог бодитойгоор тунгаах нь алдааг давтахаас сэргийлдэг шалгарсан арга бөлгөө.

Ялалтын чимээнд дүлийрсэн нь

Бүх зүйл 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтаас эхэлсэн юм. МАН хууль тогтоох дээд байгуулллагад 65 суудал авсан явдал бүх эрүүл дуу хоолойг дарангуйлж, чих дүлийрүүлэн, нүдийг харалган болгов.

Бодит байдал дээр МАН нийт сонгогчдын 44 хувийн дэмжлэгийг л хүлээжээ. “Бут ниргүүлсэн” гэх өрсөлдөгч нь сонгогчдын 36 хувийн дэмжлэгтэй байж. 2017 оны сонгуулиар МАН-д өгсөн сонгогчдын хувь 41,16 байгаа нь жилийн өмнөхөөс 3 орчим хувиар л буурсан үзүүлэлт юм. Харин өрсөлдөгч Ардчилсан нам сонгуулийн ялагдалдаа бодитой дүгнэлт хийж, шийдлүүд олсныхоо ачаар өмнөх сонгуулиар авсан дэмжлэгээ 15 орчим хувиар өсгөж, ялалт байгуулж чаджээ. Үзэгдлийг бус мөн чанарыг анзаарч асуудлыг өргөн хүрээнд том зургаар нь харах чадвар бол ялалтыг шийдвэрлэх үндсэн нөхцөл мөн.

Мажоритар системийн гажиг сонгодог утгаараа илрээд байхад МАН-ын удирдлага бодитой дүгнэлт хийж чадсангүй.“Монголчууд бидэнд ухаангүй хайртай юм байна” хэмээн хөөрцөглөв.Сонгогчдын талаас илүү хувь нь тэдэнд “үгүй” гэж хэлчихээд байгааг анзаарах чадваргүй,системийн гажгаар парламентийн суудлын 80 хувийг авсныгаа өөрсдийн хүч чадал, мэдлэг чадвараас боллоо гэж үзсэний улмаас дараалсан алдаануудаа гаргаж эхлэжээ.

Эхний нөхцөл

МАН-ын дарга М.Энхболд ялалтын чимээнд мансуурч, магтаалын үгэнд бялуурч байх үедээ “энэ чигээрээ явахад Ерөнхийлөгч болох энүүхэнд юм байна” гэсэн дүгнэлт хийсэн нь эхний ташаарал байлаа.Үүнээс үүдээд тэр намын даргын хувьд Засгийн газрыг тэргүүлэх үүрэг, хариуцлагаасаа зугтав. Ийм дүгнэлтэд хүргэсэн нөлөө бий, тэр нь Ж.Бадамжунай, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат болон бусад тойрон хүрээлэгчид.Тэд М.Энхболдыг бодит бус мэдээллээр хангаж, ташуурах нөхцөлийг сайтар бүрдүүлсэн юм. Мэдээж өөрсдийн ашиг сонирхолд хөтлөгдсөн.

МАН-ын дарга ч “жилийн дараа Ерөнхийлөгч болохын хооронд янз бүрийн сайн, муу нэр зүүх нь эрсдэлтэй” гэж үзсэн бөгөөд харин Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэдэг дээр удаан шаналсангүй.М.Энхболд бол “өөрийн” гэж баттай итгээгүй хүмүүст хэн ч байсан итгэдэггүй зантай.Түүний “өөрийн” хүрээлэлд хотын захиргаанд олон жил хамт ажилласан хүмүүс, хамаатан саднууд, уяачдын холбооныхон, Төв аймгийн зарим сумдын хүмүүс л багтдаг.М.Энхболд намын хамт олонд, боловсролтой, чадвартай гишүүдэд огт итгэж байгаагүй.Тийм учраас ээжийн талын садан Ж.Эрдэнэбат хэмээх дуулгавартай, номхон залууг Ерөнхий сайдаар томиллоо.

Бас Д.Ганбат хэмээх хамаатнаа Зам тээврийн хөгжлийн сайдаар, НИТХ-ын даргаар өөрийн ментор Цэндсүрэнгийн хүү Сандуйг, Улаанбаатар хотын засаг даргаар өөрийн Төв аймаг дахь бүлэглэлийн гишүүн Су.Батболдыг, ХХААХҮ-ийн сайдаар уяачдын төлөөлөл П.Сэргэлэнг томилов.  Нэг жоохон өөрчлөлт гарсан нь Ц.Сандуй! “60 тэрбумын” дуулианы үеэр бажгадахдаа гарч гүйн өөрийнхөө хаалганд гоол хийсэн(С.Баярын тодорхойлолт) түүнийг хотын дарга болгох нь нийгмийн болон намын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан учир нүдэнд өртөх нь бага албанд томилсон нь тэр.  М.Энхболдыг хотын дарга байх үеэс санхүүгээр дэмжиж тэтгэж ирсэн нэгэн хатагтайг Барилга, хот байгуулалтын сайдаар томилох гэсэнд сонирхлын зөрчил гэх маргаан дагуулсан учир өөрийн хүн хотын бүлэглэлийн гишүүн Г.Мөнхбаярыг даруй томиловой.

Ингээд Ерөнхийлөгч болж чадаагүйн эхний нөхцөл нь “мордохын хазгай” болсон “Мэргэжлийн” гэх сүржин нэртэй Засгийн газар болов. Мэргэжлийнхнээс бус садан төрөл, ойрын хүрээллээс бүрдсэн Засгийн газар эхний өдрөөсөө олон нийтийн дургүйцэл, жигшлийн бай болон хувирчээ.

Удаах хүндрүүлсэн нөхцөл

М.Энхболд хамаатан Ж.Эрдэнэбатыг аймгийн засаг дарга хийж байсан, сангийн сайдын албыг богинохон хугацаанд хашсан зэрэг нь Засгийн газрыг толгойлоод явахад хангалттай гэж үзснээрээ цаашдын олон хүндрэлт нөхцлийн эхийг тавьсан билээ.

Ж.Эрдэнэбат улс төрийн бодлоготон ч биш, сайн гүйцэтгэгч ч биш, шийдвэр гаргагч огтхон ч биш байсан.Тэр зүгээр л томоотой, дуулгавартай хамаатан залуу.М.Энхболдын томилсон Засгийн газар, Хотын захиргаа нэг мөр тууштай шийдвэр гаргасан удаа тун цөөхөн.Байнга эргэж буцаж, өмнөх шийдвэрээ үгүйсгэж байсан нь чадваргүй, мэргэжлийн бус Засгийн газар бүрдснийг олон нийтэд тов тодорхой ойлгуулав.

Чадваргүй хамаатан нь Ерөнхий сайд болсноосоо хойш байнга шахуу алдаж ирснээс хамгийн том алдаа нь ОУВС-гаас зээл авахын тулд 7 төрлийн татварыг нэмж, халамжуудийг зогсоон, тэтгэврийн насыг уртасган, хүүхдийн мөнгийг олгохоо больсон явдал байлаа.Татвар нэмэхэд баярладаг ард түмэн дэлхий дээр байхгүй.Ж.Эрдэнэбат хамаатны ах, намын даргаа хорлосон болохоо ухаарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дараа буруу шийдвэрээсээ оройтож буцсан.“Оргүйгээс оройтсон нь” дээр гэдэг худал ажээ.Төсвийн тухай хуулийг зөрчин байж, маш их мөнгө зарлагадан тараасан ч Хүүхдийн мөнгө сонгогчдыг “уяраасангүй”.Харин ч санал худалдаж авах гэлээ гэх хардлагыг хөгжөөж, ингэх байсан юм бол яах гэж хассан юм гэх мэт эгдүүцлийг дуудав.Яг жилийн өмнө Ч.Сайханбилэг, Н.Батбаяр хоёрын “мөнгө” тараах мэхэнд сонгогчид унаагүйг Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар санасангүй.Хайран мөнгө одоо жинхэнэ гай болох гэж байгаа. ОУВС ЗГ-ын төсвөөс гадуур, тохиролцоо зөрчиж олгосон Хүүхдийн мөнгөний шийтгэл болгож өгөх ёстой мөнгөнийхөө 60 хувийг л өгнө хэмээн сүрдүүлж байгаа.

Товчхондоо гүйцэтгэх засаглал жилийн турш санаачлагагүй, идэвхгүй, чадваргүй ажиллаж, гаргасан шийдвэртээ тууштай биш байсан нь ялагдлын үндсэн нөхцлийг бүрдүүлсэн юм.

Ялагдлын дагавар нөхцөлүүд

Тойрон хүрээлэгчид М.Энхболдыг бодит мэдээллээс таслан хөөргөж байлаа.Тэд даргыгаа сүүлийн жилүүдэд улс төрчдийн рейтинг тогтоох янз бүрийн судлагаанд эхний аравт ч дурдагдаж байгаагүй гэдэг нүцгэн үнэнийг сөрж, суурь дэмжлэггүй, улс төрчийн тодорхой дүр төрх, дагуулах чанар байхгүй хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуйвалдаан хийснээрээ ялагдлын дагалдах нөхцлийг бүрдүүлсэн.Ц.Нямдорж хувийн рейтинг, улс төрчийн дүр төрх, зан чанараараа МАН-аас ялах магадлал хамгийн өндөртэй нэр дэвшигч байв. Гэвч түүнийг Удирдах зөвлөлийн хурал, Бага хурал дээр санал багцлан худалдаж авах аргаар нам дарж, олон нийтэд “Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэн” гэсэн мэдээлэл түгээв.Улс төр огт сонирхдоггүй сонгогч ч энэ мэдээлэлд итгээгүй юм.“Улс төрийн хөгшин бурхи Ц.Нямдоржийг эрх хүү М.Энхболд шудрага замаар ялна гэж лав байхгүй” хэмээн иргэд өөр зуураа хэлцэж байлаа. Бодит байдал дээр сонгогчдын 16 орчим хувь нь М.Энхболдыг дэмжиж, 30 орчим хувь шийдэж ядан байлаа.

Ялагдлын нэгэн томоохон нөхцөл бол М.Энхболдын бодит мэдээлэлд үл итгэх, намынхаа хамт олонд үл итгэх зан юм.Сонгуулийн өмнө болон дундуур хийгдсэн бүхий л судлагаанууд М.Энхболдыг гуравт эрэмбэлэгдэх эрсдэлтэйг зааж байсан. МАН-ын баримжаатай, тэдний итгэж бүрэн болох агентлагуудын судалгааны дүн ч М.Энхболдыг Ерөнхийлөгч болоход хүндхэн байгааг хэлж байлаа.

Гэтэл Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Ж.Мөнхбат, Д.Өнөрболор нарын хамсал М.Энхболдыг намын хамт олноос, сонгуулийн штабаас таслан явцуу хүрээлэлд оруулснаар, нэр дэвшигчээ бодит мэдээлэл, орчноос тастан мухар сүсэг, мөнгө, эрх мэдэлд дулдуйдах замаар ялна гэсэн найдлага руу түлхсэн юм. Лам багш нь “улаан дээл өмсөөд, үгээ дуусгахдаа “хоржийлоо” гэж хэлээд яв” гэсэн л гэнэ.“Уяачдын холбоо болон нийслэлийн намын бүтцээр дамжуулан асар их мөнгө босгож чадлаа” л гэнэ.“Цагдаа, тагнуул гээд хүчний байгууллагууд М.Энхболдод тууштай зүтгэж байгаа тул айдгаа авдартаа хийсэнд тооц” л гэнэ.Энэ бүхэн нэмэр болохоосоо нэрмээс болсон.Уяачдын нарийн бичгийн дарга бөгөөд сайд П.Сэргэлэн хөдөөд уяачид гэж үнэнхүү нөлөө бүхий бүхий хүмүүсийн мөнгөлөг сүлжээ байгаа тул МАН-ын нэр дэвшигч тэндээс 100 хувийн дэмжлэг авах шахуу юм ярьж сайрхсан. Бодит байдал дээр манлай уяач нэртэй хөөргөн баячуудыг хөдөөгийнхөн жигшдэг.Тэд хэн морь уяж, хэн морь уясан болж баярхаж, хөөрцөглөдгийг сайн мэднэ.Лавтай уяачдын холбооны нөлөө сонгуульд харагдсангүй.П.Сэргэлэнгийн гол нүгэл нь уяачдын холбоонд шургалсан эрүүгийн элементүүдийг сурталчилгаандаа татан оролцуулсан явдал юм.Энэ нь М.Энхболдыг гэмт этгээдүүдийн гарт орсон, тэдний заавраар хөдөлдөг хүн гэж харагдуулах сэжмийг тавьсан хэрэг байлаа.

Хэт олон штаб албан болон албан бусаар байгуулагдан МАН-ын сонгуулийн төв штаб аль нь болох нь мэдэгдэхээ байсан нь ялагдалд хүргэх нөхцлүүдийн нэг яалт ч үгүй мөн.Сонгуулийн Ерөнхий менежер Ж.Эрдэнэбат, орлогч Ж.Мөнхбат нарын толгойлж, Н.Номтойбаяр санхүүжүүлж, А.Ундраа, Д.Өнөрболор нар гүйцэтгэлийг хийдэг бүлэг хамгийн голлох эрх мэдлийг атгаж, М.Энхболдыг бүгдээс тусгаарлаж, бүхнээс харамлаж байлаа.Ц.Сандуйгаар ахлуулсан бас нэг штабын үндсэн үүрэг нь мөнгө босгох, мөнгө тараах сүлжээг байгуулах байсан.Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан нэг штаб байсан нь намын олон нийт болон сонгогчдод намтайгаа хамт байгаа гэж харагдуулах үзүүлэнгийн чанартай болон хувирав.Н.Дэмбэрэл гэж хүний байгуулсан бичил штаб болохоор даргадаа бусад штабынхны талаарх хов жив зөөнгөө даргынхаа нэрийг барин хандивлагчдаас мөнгө хусна. Бас сошиал баг гэж нэрлэгдсэн хэд хэдэн ч штаб бий болсон.С.Баяр гэж сүрхий ухаантай хүн үүгээр түүгээр донхолзон, тэр энийг үзэж мэргэн заавар өгнө.

Энэ бүхэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх МАН-ын дүр төрхийг яг давтсан үзэгдэл байлаа.

Асуудлыг шийдэх, даван туулахын оронд тойроод, аргалаад өнгөрчихөж болно гэдэг ойлголтыг М.Энхболдод төрүүлсэн Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын үйлдэл ялагдлыг шуудруулах үндсэн нөхцлүүдийн нэг болсон нь гарцаагүй. Төрийн албыг үнэлэн зарсан, төрийгн эрхийг хууль бусаар авсан байж мэдэх хэргийн сэжүүр болсон 60 тэрбумын дуулиант бичлэгийг “эвлүүлэг” гэж итгүүлээд сонгогчдыг аргалж болно гэж сэтгэсэн нь хамгийн том тэнэглэл болсон юм. Бичлэг бүрэн эхээрээ гарч ирчихээд байхад ч бодитой шийдэл хийхийн оронд аргацаах, арга саам хайхаар эрмэлзэж, Ж.Мөнхбат саунд Г.Доржзодовыг дуудан уулзаж асар их мөнгө амлах замаар урвуулахыг оролдож байжээ.Ийм хямралт нөхцөлд Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сахилгын шийтгэл оногдуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бол аянга зайлуулах шалгарсан арга болох байлаа.Эцсийн мөч хүртэл “эвлүүлэг” гэдэг ядмаг үлгэр хэлсээр аянгыг өөр дээрээ буулгасан нь М.Энхболдын хохь.Өөрийн уулзалт, үйлдэл бүрээ видеожуулж, тэрийгээ өрсөлдөгчдөө алдаж байдгийг нь тайлбарлах эрүүл шалтаг олдохгүй.Нэг төрлийн гаж дон ч гэмээр.

Ж.Эрдэнэбат тэргүүтэй тойрон хүрээлэгчдийн хийсэн уучилж боломгүй алдаа бол МЭТГЭЛЦЭЭН хэмээх бялдуучлал дүүрэн шууд нэвтрүүлэг байлаа.Энэ нэвтрүүлэг М.Энхболдыг дэмжих эсэхээ шийдэж ядан байсан сонгогчдыг үргээсэн нь тодорхой болсон зүйл.

Буддын шашинд “чөлөө учрал бүрдэх” гэж ойлголт буй.М.Энхболдод ялалт байгуулах чөлөө учрал огт бүрдсэнгүй.Бүх зүйл авцалдаагүй, уялдаа холбоогүй, тун хэмжээ нь таараагүй, байгаа олоогүй, нөхцлөө тооцоогүй байсаар хүртэх ёстойгоо хүртснээр дуусав.Мөнгө байсан уу байсан, хүний нөөц хангалттай.Эрх мэдэл, засаг захиргааны нөөц боломжийг тултал ашигласан.Бие хаа, царай зүс, сургууль боловсролд дутах зүйл байхгүй.Дэмжих, долигонох хүн ихэдсэн үү гэхээс багадаагүй… бүх зүйл л түүнд байлаа.Юу нь болсонгүй вэ?

Ялалтыг бий болгогч асар олон боломж, нөхцлүүдийг ухаалгаар холбон, зөв удирдан чиглүүлэх Ерөнхий менежерийн чадвар Ерөнхий сайдад дутлаа.Чин сэтгэлд бус мөнгө, эрх мэдэл, айдаст тулгуурлсан стратеги бүхэлдээ нэгтгэх бус тараах үйлчилгээтэй байлаа.

Ирэх нь гарцаагүй цохилтыг сөрөх, давах сэтгэлзүйн бэлтгэл ч М.Энхболдод байсангүй.М.Энхболдынхятад гарлын талаарх мэдээлэл нийгэмд шинэ зүйл биш байсан бөгөөд үүнийг няцаах бодитой шийдлийг Ж.Эрдэнэбат, А.Ундармаа аль нь ч олсонгүй. Дэмий л “гүтгэлэг” гэж гүрийсээр дуусгасан. Няцаах боломжгүй ч байсан болов уу даа.Гарцаагүй зүйл болохоор эерүүлэх, чухал ач холбогдолтой биш болгож харагдуулах гэх зэрэг тактикийн нүүдэл хийх нь дээр байсан байх.

Бүхэлдээ бол Ж.Эрдэнэбат сайн ахыгаа чангаар татаж унагаасан сонгууль боллоо. Сонгуулийн өмнөхөн УИХ дахь “65-ын бүлэг”-т томоохон хагарал гарсан. Энэ талаар “Хулгай ил цагаандаа гарлаа” гэсэн нийтлэл гарч Засгийн газрын сайд нарын багцыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх нэрээр төсвөөс “мэргэжлийн хулгай” хийхээр болж байгааг нийтэд ил болгосон нь сонгогчдын итгэлийг нэгмөсөн үгүй хийсэн билээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр бол:- Засгийн газар 2016 оны 8 дугаар сарын 17-нд Концессийн төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гаргасан.Тогтоолоор эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхыг заасан.

Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэх үед дурдагдаагүй нийт 800 тэрбум төгрөгийн өртөгтэй 8 концессын гэрээг Засгийн газрын сайд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нар болон тэдэнд хамааралтай хүмүүс хийчихсэн байгаа юм.

Энд маш ноцтой нэг мэдээлэл байгаа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд Н.Номтойбаярын гэр бүлээс LX570 автомашиныг бэлгэнд авсан явдал. Төрийн өндөр алба хашиж буй хүн үнэтэй бэлэг авсан тохиолдолд бүртгүүлж, улсад хүлээлгэн өгөх журамтай.Гэтэл Ж.Эрдэнэбат бэлгийг сэм аваад хариуд нь Засгийн газрын 37 дугаар тогтоол гэгчийг гаргаж, МАК компанид Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гэх сэжиг байгаа аж. Энэ хардлага үнэн бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголд бус Н.Номтойбаярын компанид  үйлчилдэг болж таарна.

М.Энхболдын ялагдлын үндсэн нөхцөл нь сонгуулийн кампанит ажлыг удирдаж чадаагүй, Засгийн газрыг нэр төртэй ажиллуулж чадаагүй, нэр дэвшигчээ бодит мэдээллээр хангаж, зөв шийдлүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж чадаагүй, намын дотоод эв нэгдлийг хангаж, гишүүдийн хүч боломжийг нэгтгэн дайчилж хүчрээгүй сонгуулийн штабын Ерөнхий менежер, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болох нь задлан шинжилгээнээс тодорхой байна.

Ийм чадваргүй хүнээр Засгаа, намаа удирдуулаад МАН цааш хэр хол явах бол?!

Судлаач С.Мөнгөнцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Жудаг:
Заа бараг голыг нь олоод хэлчихлээ шүү. Харж л байгаарай хүрэлсүх зүгээр ч нэг босоогүй байхдаа хор нь гарсан эр бухимдаа биз. Залхрмаар байна шүү сандал ширээ хөөцөлдөж байхад эх орон сүйрлээ сүгнүүд минь.
2017-08-17
Z:
Маш зөв
2017-08-17
Сэлэнгэ:
Улс орны эдийн засаг сэргээд, гацаанд байсан олон ажлыг гацаанаас нь гаргаад МУ-ын гадаад нэр хүнд өсөөд ирэхээр Му-ын эсрэг ажилдаг урвагч нар янз бүрийн худлаа таамаглал бичээд эхлэх юмаа. Засгийн газрын ажлыг хийлгээчээ. Татвар нэмсэн ч гэх шиг. Энэ татвар манай улсын өндөр орлогтой зөөн иргэдэд хамаатай татвар. Ж.Эрдэнбат гэдэг манай нутгийн хүний хувьд хийсэн бүтээсэн зүйлтэй. Худлаа ярьж өөрийгөө магтдаггүй. Хийнэ л гэсэн бол хийдэг чадварлаг хүн шүү.
2017-08-17
$eA:
Ж.Эрдэнэбат яагаад МАК компанид үйлчилнэ вэ ? Хүрэлсүх , Эрдэнэбат 2 ийн тэмцэл хэнд ашигтай вэ . Номтойбаярт.... Нямтайшир чинь Элбэгдоржийн орон тооны зөвлөх байсан бус уу? Засаг солигдох нь энэ МАК -д падлийгүй л байгаад байгаамдаа.Аль ч засаг гарсан МАК байжил байхын. МАН намын гол санхүүжүүлэгч нь МАК гэжугаааа. Жинхэн Олигарх гэдэг чинь энэ дээ МАК-Нямтайшир гуай. Хамаг олиггүй хорыг найруулж яваа хүндээ. Цементийн үйлдвэрээ Ард түмний мөнгөөр баричаад Цементийн үнийг дорно нэмчиж байгаамдааа. Их зэвүүн.
2017-08-16

v:
odoo ene nam uhehuu sehehuu gedegtee tuljdee buruu nuudel hiivel ingeed avsandaa orno doo
2017-08-16
Зочин:
Их зөв дүгнэсэн байна.60 тэрбум,сонгуулийн хариуцлагын асуудлаар албан тушаалтангуудад хариуцлага тооцох асуудалд зарим нөхөд НИХ- ын тэргүүлэгч ОСНААУГ-н дарга Батсайхан зэрэг нөхөд эсрэг байр суурьтай байгаан албан тушаалд мөнгөөр очсон гэж үзэхээс өөр арга алга.Энэ нь аж ахуй удирдах арга барил байхгүй ААН-г дарамтлан гүйцэтгэлийн мөнгийг олгохгүй олгосон нөхцөлд 30-40-г суутган авч байгаа нь албан тушаалд очсон мөнгөө аан нэгжүүдээс авч байгаа хэрэг.Ийм арчаагүй хувийн ёс суртахуунгүй дарганцар энэ намыг гутааж байгааг дарга нар нь хардаггүй юм байхдаа.
2017-08-15
baatar:
Сайн бичсэн нийтлэл байна даа
2017-08-15
Зочин:
МАН чинь тэгээд хужаагийн эрлийзүүдийн НАМ болоо юу. даан ч тийм байх Элбэгээ тун хайртай байсан шүү
2017-08-15
Иргэн:
Байгууллага албан газарт дандаа мэргэжлийн бус бас туршлагагүй дарга нарыг томилж бүх ажлын байрыг дэндүү бужигнууллаа даа
2017-08-15
irgen:
unen xelj, 16 oni songuulin daraa yaj galzuurch bailaa???? am aaldval barij boldoggyi gej ene dee. ard tumen uhaantai shuu , het basah hereggyi
2017-08-15
irgen:
unen xelj, 16 oni songuulin daraa yaj galzuurch bailaa???? am aaldval barij boldoggyi gej ene dee. ard tumen uhaantai shuu , het basah hereggyi
2017-08-15
зочин:
Эртнээс бэлтгэсэн бараг тагнасан М. Энхболдын тухай бичлэг байна гээд л байсан, гэтэл энэ бичлэгийг намын даргын суудлыг г авах гэсэн өөрийнх нь эсрэг ажиллагаа явуулж бэлтгэсэн МАН-ын хэсэг нөхөд л хийсэн болох гээд байна. Энэ нийтлэл дотор Нямдоржийг хөгшин бурхи гээд бас магтах аястай. Хэн тэдгээр бичлэгийг М.Энхболдын хүрээлэлд орж бичиж чадах вэ.. Одоо Хүрэлсүхийг бороохоЙ болгон тулалдаанд оруулаад уулан дээрээс хэн хараад сууж байна вэ.
2017-08-14
Иргэн биш ард хүн:
Одоо ямарч сонгууль болсон хужаа цусыг нь нарийн шалгадаг болох ёстой. Үүнээс цааш хужаа цусыг хамгийн түрүүнд магадладаг болох хэрэгтэй. Одоогийн УИХ-д маш олон хужаа цустай хүн байгаа. Энэ бол БНХАУ-аас зориуд явуулж байгаа бодлого. Энэ бодлогыг л манайхан тас цохих хэрэгтэй. Харин эрлийзүд маань бүү гомдоорой. Та нар цөөрөөд дуусах ёстой. Хүүхдүүдээ тэдэнтэй бүү суулга. Тэгж гэмээ нь Монгол улс мандан бадрах болно. Энэ бол үндэсний үзэл ч биш. Солирол ч биш. Гарцаагүй бодит байдал. Үүнийг эс дагаваас хятадын өвөр дамжсан охин олширох болно.
2017-08-14
Z:
Маш зөв
Монгол:
хэхэ. Одоо юу ч гэж уран сайхнаар сэтгэж донгодсон ч гэсэн өөрчлөлт гарахаас өнгөрсөөн. Харин хотын фракцаа хүчтэй авч үлдье гэж бодож л байгаа бол зоригтойгоор тэнэгүүдээсээ салах хэрэгтэй. эрдэнэбат, Сэргэлэн, Ундраа.... хэн хэн ч гэнэ вээ. Эднээрээ туг тахиад оронд нь арай сийрэгхэн толгойтой, бөгс долоодоггүй, эсвэл бага зэрэгхэн долоодог хүмүүс гаргаж ирээд Өөрөө ерөнхий сайд болоод л зүтгээд байж дээ. Ард түмний амьдрал огцом сайжрах 2 жил хагасын хугацаа байна. Энэ хугацаанд сэтгэлгээний болон материаллаг өөрчлөлт гаргаж чадвал 2020 онд намаа ялуулаад л 2021 онд Ерөнхийлөгчөөр өөрийн хүнээ тавиулаад л гэх мэт мөрөөдөл байна. Үгүй бол амарсан нь дээр дээ....
2017-08-14
иргэн:
хужаа цус гэж хүн болгон л мэдэж бсан мөртлөө их хуралд гаргаад л ирсэн. Гол алдаа бол агентлагын дарга нараа буруу томилж тэд нар дураараа аашилж доод аппаратаа буруу томилж албан хаагчдад ажлын маш том дарамт үзүүлсэнтэй холбоотой, үүнээс залхаж салахын тулд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, албан газраараа ярилцаж байж бүгд энхболдын эсрэг санал өгсөн явдал юм. ганцхан жил болохгүй хугацаанд ард түмний сайхан сэтгэл рүү хүйтэн ус цацаж бүгдийг хүчээр барина гэсэн алсаа хараагүй богинохон бодлого нь шатрын нүүдэлд ялагдахад хүргэсэн. 2020 оны сонгуулийн үр дүн шал өөр гарах болно.
2017-08-13
irgen:
unen xelj, 16 oni songuulin daraa yaj galzuurch bailaa???? am aaldval barij boldoggyi gej ene dee. ard tumen uhaantai shuu , het basah hereggyi
irgen:
unen xelj, 16 oni songuulin daraa yaj galzuurch bailaa???? am aaldval barij boldoggyi gej ene dee. ard tumen uhaantai shuu , het basah hereggyi
зочин:
М.Энхболд хужаа цустай гэдгээ нууснаас ялагдсан. Үнэнээ хэлсэн бол сонгогдчих ч байсан бил үү яаж мэдхэв. Хужаа эрлийзүүдийг Монголчууд төрд ойртуулахгүй гэдгийг мэдэж авцгааг
2017-08-13
монгол:
Ер нь хятад монгол 2 хүн өрсөлдсөн шүү дээ. . Хужаа талыг дэмжигч Монголд 45 гэдгийг харууллаа. Энэ бол аймшиг шүүүүү. Борис Елцин ерөнхийлөгч болонгуутаа коммунист намыг хууль бус хэмээн зарлаж татан буулгаж байсан. Тэр үед МАН-ыг татан буулгаагүйн гай гамшиг. Монголыг кармалсан 30-н гэр бүлийн нэг Нянтайшир МАН-ын байрыг тэрбумаар ивээн тэтгэж хүү Номтойбаяр ерөнхий сайдыг машинаар худалдан авч ... Яааааасан ч хямдхан ерөнхий сайд вээээээээээ. Шийдэл гарцаа л олий Монголчуудаа
2017-08-13
Монгол хүн:
Ард түмэн нэг л зүйлд асар дургүй байсан. Энэ бол эх орончдын нам гэх МАН намын толгойд. Энхболд, Эрдэнэбат гэсэн хоёр хужаа гаралтай үеэл ахан дүүс гарч ирсэн явдал юм. Яаж ч бодсон 96 жилийн түүхтэй энэ намын толгойд Хятад хүн байж болохгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь хужаа хүн байгааг юу гэж ойлгох вэ. МАН-ын ялагдсан бас 2020 онд ялагдах хамгийн том шалгаан бол энэ цусны асуудал. Монголын ард түмэн Энхболд, Эрдэнэбат гэсэн хоёр хужааг сонгохгүй шүү гэж саяны сонгуулиар харууллаа. МАН-ынхан одоо нам доторхи цусаа цэвэрлэх хэрэгтэй болсон доо.
2017-08-13
монгол:
Ер нь хятад монгол 2 хүн өрсөлдсөн шүү дээ. . Хужаа талыг дэмжигч Монголд 45 гэдгийг харууллаа. Энэ бол аймшиг шүүүүү. Борис Елцин ерөнхийлөгч болонгуутаа коммунист намыг хууль бус хэмээн зарлаж татан буулгаж байсан. Тэр үед МАН-ыг татан буулгаагүйн гай гамшиг. Монголыг кармалсан 30-н гэр бүлийн нэг Нянтайшир МАН-ын байрыг тэрбумаар ивээн тэтгэж хүү Номтойбаяр ерөнхий сайдыг машинаар худалдан авч ... Яааааасан ч хямдхан ерөнхий сайд вээээээээээ. Шийдэл гарцаа л олий Монголчуудаа
Дорж:
Ялагдлын ганцхан шалтгаан бий.Тэр бол хятад цус. Ийм цустай хүнийг нэр дэвшүүлж байдаг ёстой дүүрчихсэн толгойнууд шүү. Ийм цустай байж Баттулгыг дийлнэ гэж бодож л байдаг. Энхболд Баттулга хоёр анх нэр дэвшихэд АН-ынхан хөх инээд нь хүрч байсан шүү дээ. Монгол цусын эсрэг хятад цус яах нь ойлгомжтой шүү дээ.
2017-08-13
Зочин:
ухаангуй ноенд урагшгуй албат гэж сандуй мандуй ч гэх шиг боловсрол мэдлэггуй юмнуудаар дуурч дээ торийн албан тушаал
2017-08-13
Зочин:
ухаангуй ноенд урагшгуй албат гэж сандуй мандуй ч гэх шиг боловсрол мэдлэггуй юмнуудаар дуурч дээ торийн албан тушаал
2017-08-13
Мөөгий:
Дамбын Хишгээ гэж этгээдээр сурталчилгаагаа хийлгэхээр яаж өөдлөх вэ дээ.Би хувьдаа тэр сурталчилгааг хараад шууд эрэгсэн.
2017-08-13
bayaraa:
MAN turd baigaa tsagt mongol uls hezeech hogjihgvi gedgiig bi yas mahnaasa medne aiultai teneg hvmvvs mongol uls hugjihgvi l bval ed nart sain
2017-08-12
Зочин:
Төрд хамаатан садан компаний эзэд баячууд оруулдгийг болимоор насны хувьд 45 аас дээш баймаар юм ажил амьдралын туршлагатай нэр цэвэр хүн хэрэгтэй
2017-08-12
Зочин:
Төрд хамаатан садан компаний эзэд баячууд оруулдгийг болимоор насны хувьд 45 аас дээш баймаар юм ажил амьдралын туршлагатай нэр цэвэр хүн хэрэгтэй
2017-08-12
uvs xun:
yaag zuv
2017-08-12
Зочин:
Эрдэнэбат ерөнхий сайд, М.Энхболд хоёрыг эгч дүүсийн хүүхдүүд гэдэг. Бас Бадамжунай М.Энхболд хоёрыг нэг зоосны хоёр тал бөгөөд, бүх иддэг уудаг зүйлээ хамтран хийж, Бадамжунай нь далд зохицуулдаг, дуусдаггүй их шуналтай улс гэж яррьцгаадаг юм байна лээ. Үнэн боловуу?
2017-08-12
Зочин:
Сайд Мөнхбат гэж энэ нөхөр аль дээр л Солонгосын казино хэсэж тоглосон нэг муу мөриитэй тоглоомчин шүүдээ.Ийм хүмүүсээр төрөө удирдуулж суух ч гэждээ.
2017-08-12
док:
Cinofobia buyu htdas aij, uzen yadah uzel ikh nuluulsun, 300 garui jiliin darlal gun ul muruu uldeesen . Baruunyhan rusofobiad avtsañ baidag ni mun tuuhen ulamjlaltai. Ted 13- r zuunaas mgl, orosuudad diildej bv. Dorno zugees ayul irne gej olon zuun jil huleej, aij, uzen yadaj mah, tsusandaa shingeesn bdg.Bid bas dorno zugees ayul irne gedgiig olon zuun jil sanaj yvdg...
2017-08-12
Зочин:
Энэ ялагдлын тойм судалгааг бодитоор бичжээ. Баярлалаа. Дээр нь хэлэхэд ман ард түмнийг асар дорд үзэж, хамаатаны томилгоог ихээр хийсэн,төрд гарсан хүмүүсийн ихэнх нь төрөөс дэмжлэг тендер концесс гэх мэтээр мөнгө сааж баяжмар алдаад түүндээ эрдэж ташуурч хий шүгэл үлээж явсан, хууль хүчний дарга нарт хээл хахууль өгсөнөө нийтэд нь өгч хамруулсан мэт гайхуулсан зэрэг нь нэмэгдээд нөгөө гитлер копут гдг шиг ман копут бллоо хэхэ
2017-08-12
Анхаар-3:
Хил хяналтаа сайжруулаачээ.Гаалийн байцаагч нар хяналтанд байна уу? Хаа хаанаа идэж уух,олж долохын дон шүгэлээд...ЭНэ улс сөнөлөө шүү дээ....Яана даа....Х.Баттулга болон их хурлын гишүүд уншдаг ч болоосой
2017-08-12
Зочин:
zasag solih tiim sain uimuu .maluuda.tor zasag hymaraad ard tvmen elgere hevtej bhad.arai gej neg ondiilgoh gej bhad.yasan tolgoito lalariin maluud ve.mongoor uim bicheed bga bol hool bolohgvi shv novshnuuda
2017-08-12
Анхаар-2:
Монголд гарч байгаа ТЕЛЕВИЗ-ийн нэвтрүүлэгүүдийн,нэвтрүүлэгч нарын хэлний мэдлэг,ярианы соел,чанар, хариуцлага,хяналт гэж алга. Интернет веб сайтуудын бичлэг, хяналт гэж хэрэг алга.Залуус, хүмүүст буруу хүмүүжил, соел түгээж байгаа савангийн дуурь буюу олон ангит кинонуудад хяналт гэж алга. Алт олборлож байгаа хувь хүн, байгууллага-д хяналт гэж алга.Гол ус улаанаар эргээд, Ус нь татраад мөдсөн Гол ус ширгэж түүх болж үлдэх нь.Таван Толгой болон Уул уурхайн газар нутгаа хар! Улаан шороо тоос босдог, зам гэж там, Африкийн сүйрэл ойрхон ирлээ. Юманд хэмжээ хязгаар хяналт тогтоож байна уу?
2017-08-12
Зочин:
eronhiilogchid nymdorj devshsen bol odiid eronhiilogch.gartsaagvi
2017-08-12
Анхаар-1:
Ж.Эрдэнэбат өөрөө ухамсарлаад ерөнхий сайдын ажилаа өгөөч ээ,Засгийн газра тараагаачээ. Номтойбаяр их хуралд гархад л самрах нь гэдгийг ойлгосон. Энэ улс чинь мөхлөө, Одоо болиочээ. Их хурлын гишүүдийн насыг 45 наснаас дээш гэж тогтоох хэрэгтэй.Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 55 гэж тогтоох хэрэгтэй. Сайд нар,байгууллагын дарга,хэлтсийн дарга нарыг мэргэжилийнх нь хүнийг тавьж байгаачээ. Сургуулийн хүүхдийн Монгол хэл,Уран зохиолын хичээлийг чанаржуулаачээ,хянаачээ,Их дээд сургуульд элсэгчдийн шалгалтын хэлний мэдлэг,дүрмийн мэдлэгийг хархад хангалттай.
2017-08-12
зочин:
Нямдорж бол хамгийн аюултай,зальтай нөхөр.Ямар юмны шударга байх вэ дээ.Дандаа өнгөрсөн хойно нь үнэнч хүн болж шүүмжилж байдаг.
2017-08-12
uvs xun:
yaag zuv
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-11
Зочин:
Нямдоржоос болсон. Шууд БИ болно гээд чичирсэн бол МОНГОЛ УЛС ялах байсан. НЯМДОРЖИЙН энэ аймхай үйлдэл МАН ялагдахад хүргэлээ.
2017-08-11
kkk:
Хятад цустай нь 1 номерт нөлөөлсөн. Дараа нь газрын наймаачин учир монголын газрыг зарна гэж айсан. 60 тэрбум бол бүр нэрмэсэн. Мөнхбат гэдэг дурак Энхболдыг бүр муухай харагдуулсан. Шийдвэр гаргаад эргэж буцдаг засгийн газарт нь ард түмэн аль эрт ой гутсан,итгэхээ байсан,сайн юм хүлээхээ байчихсан байв . Эрдэнэбатыг хүүхэлдэй гэдгийг нэгэнт мэдсэн . Су Батболд нь ямар сулхан амьтан бэ гэдгийг ч ойлгосон . Ийм нөхцөлд МАН ы нэр хүнд ч навс унасан байсан. Гэтэл тойрон хүрээлэгчид гэдэг гайнууд Энхболдыг худлаа хөөрөгдөж хамаг мөнгийг нь үр дүнгүй цацаж хаяв. Гол нь Монголоо гэсэн сэтгэл хаана ч байсангүй дээ

zochin:
--Toriin albiig torliin alba bolgodog ,namiin xariyallaar alban tushaal ,ajil tender xubaarildag,naiz xyyxnyydee ajil alban tushaald tomildog ,abilga ogcon abcan l bol chadbar mergeshil yl xargalzan toriin alband ajilladag......olon buruu zurshil gazar ablaa!!! MANAID xariutclagiin tuxai changa xuuli-ergyylen tatdag ajliin bairiig ter darui cholooldog,tydgelzyyldeg dorbitoixon xuuli ygyilegdceer.....
2017-08-11
Зочин:
odoogiin eronhiilogch bas l baruun aimagiinh.daraa.eronhiilogchiin songuuliar baruun aimgiin ugshiltai hvn devshvvlerei de.ardiin namiihaaan
2017-08-11
Зочин:
er ni mongoliin toriig baruun aimagas barij irsen tvvhtei urdah 4.eronhiilogch baruun aimgiih.ardiin nam eniig oilgosongvi de.nymdorjool uralduulsan bol garchih bsii
2017-08-11
Зочин:
УИХ-ын хамгийн залуу бөгөөд завхай гишүүн Д.Гантулга намын даргыгаа унагахад 10 хувь нөлөөлсөн
2017-08-11
lav:
nymdorj bsan bol odiid eronhiilogch.buruu hvnee songoson do.tsaashid medej av.
2017-08-11
Иргэн:
УИХ-ын хамгийн залуу бөгөөд завхай гишүүн Д.Гантулга намын даргыгаа унагахад 10 нөлөөлсөн
2017-08-11
Иргэн:
Ер нь бол Баяраа өөрөө ширээн дээрээс унасан юм билээ гэдэг шиг үнэн л үг хэлсэн байна лээ ш дээ?!?! Манай ард түмэн их мунхгаар сохроор юуг ч хамаагүй даган баясч шүтэн биширдэг, хувийн өмчтөн, ганц өл залгуулж буй уул уурхайнхнаа үзэн яддаг, сэтгэлгээний хоосролд орчихсон байна аа
2017-08-11
Зочин:
Mongoor zodchii l gesen handlagatai baisan. Ard tumen tsagaan tsaas geel elii balai hoshin shogiinhon, mongoor zodson reklam gargaad l shuuh tsagdaa televiz tusviin baiguulallaguudiin asar tom appparatuud negen zereg ajillaj baisan ni harvaas ilt baina lee l dee. Ulaanbaatriinhan bol sain medej baigaa. hooson shahuu baisan Ganbaa barag nuhuulangaa aldsan.
2017-08-11
БУЗАРУУД:
Уяачдын нарийн бичгийн дарга бөгөөд сайд П.Сэргэлэн хөдөөд уяачид гэж үнэнхүү нөлөө бүхий бүхий хүмүүсийн мөнгөлөг сүлжээ байгаа тул МАН-ын нэр дэвшигч тэндээс 100 хувийн дэмжлэг авах шахуу юм ярьж сайрхсан. Бодит байдал дээр манлай уяач нэртэй хөөргөн баячуудыг хөдөөгийнхөн жигшдэг.Тэд хэн морь уяж, хэн морь уясан болж баярхаж, хөөрцөглөдгийг сайн мэднэ
2017-08-11
Зочин:
Унтаа сайд Оюунхорол эдний сайдуудын нэг муухай имиж нь болсон. Тэр сайд маш олон лиценз урт нэртэй хуулиас чөлөөлөн алтны компаниудаас их хэмжээний авилга авсан мөнгөөрөө буцааж сайдын суудал худалдаж авсан нь удахгүй тогтоогдоно. АТГ зүгээр л жоохон чангалхад авсан өгсөн хүмүүс нь хэргээ хүлээнэ. 60 тэрбумыг нотлоход эндээс л эхлэх хэрэгтэй. Урагшгүй ноёны ухаангүй албатууд баллаж өглөө дөө.
2017-08-11
Zochin:
Idsen uusan gehiin bol buh humuus baigaadaa ene yriad baigaa humuus icheesee, tegvel ajillah hun barag baihgui ene tor ulsd! Deer doorgui iim baigaa uls oron hezee zasagdah mudgui shuu!
2017-08-11
Иргэн:
Мэргэжлийн бус долдойнуудыг ЗГ байгуулсан, дэд сайд гэж хоолны савууд тавьсан,МАН амлалтуудаасаа буцсан, өөрөө газрын наймаачин цолтой нь л гол шалтгаан
2017-08-11
зочин:
Ялагдалыг бусдадаас хайх биш М.Энхболд өөрөөсөө хайх хэрэгтэй.Бусад нь ялагдалын хүчин зүйлс.М.Энхболд огцороход бусад дагалдагчид нь аяандаа автоматаар явах ёстой.
2017-08-11
...:
...
2017-08-11
Zochin:
Khamgiin muu hudalch said ni gazriin naimaachin enhboldiin yug doloogch munhbayr ene ter geed zunduu zunduu ene zasagt
2017-08-11
Зочин:
Бодит байдал ийм л байгаа. Ард түмэн цагаан цаас биш.
2017-08-11
Zochin:
Ene yalagdal iim olon shaltag shaltgaan toochij tolgoi gashilgakh khereg yu bna. Undsendee toroos torson terbumtan, khyatad garaltai gedgeeree unasan shiu dee.
2017-08-11
dsn:
ylagdah asuudal bugd junaitai holbootoi! uur hench bish ,ugaasaa yuch oilgohgui zuvhun ene hund l naidaj ugeer n hutluulj yvsnii ur dun ene.
2017-08-11
zochin:
Boovoo zahirdaggui huchindegch Bandaash Gantulga ch bas nermees bolson.
2017-08-11
Зочин:
Дарваан хар ч М. Энхболдыг унагахад маш сайн ажилласан даа ккк очиж очиж төрийг доромжлож мэргэжил мэдлэггүй бөгс долоогч дарваан харыг дэд сайдаар томилж тэр нь нисэхийг самарч онгоц унагааж маш сайн ажилласан шүү дээ хэхэхэ
2017-08-10
Хнз:
Ялагдалын голыг Эрдэнэбатад тохох нь түүний албыг авахыг санаархахчидын санаа,Нийслэлд түүний хийсэн муу үйлийн гай,Энэ муу үйлийг намынхан нь хуваалцана,Яагаад гэвэл та нар Энхболдыг газар хувааж байхад хангалттай хувь хүртэж тус бүр нэгээс доошгүй объекттой болцгоосон,Түүнийг яахан муулж чадах билээ гэдэг нь нэн ойлгомжтой
2017-08-10
Амар:
Мөнхбат Амарбаясгалан 2ын мэдэгдлүүд баллаад хаясан доо
2017-08-10
эмч:
Эрүүл мэндийн салбарыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх үндсэн ажлаа Цогцэцэг хийсэнгүй. Салбараа тун муу мэдэж, том зургаар нь харах чадвар алга. Жижигхэн эмнэлгийн даргын хэмжээнд сэтгэх юм. Ажлын арга барил нь дэндүү хоцрогджээ. Иймээс лоббинд автаж, гал унтраах, шоудах ажил л хийж байна. Гадныхан түүнтэй уулзаад танайх ийм ч сайдтай байх гэж дээ гэхийг сонсоод харамсмаар. Ийм л хүн мэргэжлийн гэх Засагт байна даа.

unen:
wahaha Ts Nymdorj ner devshsen 20 iin ch sanal avahgui bh bsn ene unen shuu
2017-08-10
Зочин:
Odoo
2017-08-10
irgen:
ene utgagui niitlel bna
2017-08-10
nam bus:
MAN ch ter MAN ii oimsond havchuulagdaj liftend suuh.g moroodson hezee ch tasarahad belen utsan chineehen ambitstai end tendeh.n heltesiin darga marga gesen jijighen shavijnuud ch sandarch bna da
2017-08-10
Дамдин:
Мэтгэлцээн-ий бэлтгэлийн үеэр Сарандаваад итгэдэг ард түмэнд ухаантай юм яриад хэрэггүй гэж даргад зөвлөсөн МҮОНТР-гийн дарга Нинжжамцын үг МАН-ын нэр хүндийг бүрмөсөн авсалсан. Мао даргынхаа алдарт үгийг жаахан өөрчлөөд нэг их ухаантай юм ярих гэсэн биш ард түмний юм ойлгодог хэсгийнхэний бодол санааг 180 хэмээр эргүүлчихсэн. Аа эд нар чинь маниусыгаа ингэж бодож явдаг улс байна шүү гэсэн бодлыг хүн бүрт төрүүлж орхисон хэрэг.
2017-08-10
Иргэн:
Ер нь бол Баяраа өөрөө ширээн дээрээс унасан юм билээ гэдэг шиг үнэн л үг хэлсэн байна лээ ш дээ?!?! Манай ард түмэн их мунхгаар сохроор юуг ч хамаагүй даган баясч шүтэн биширдэг, хувийн өмчтөн, ганц өл залгуулж буй уул уурхайнхнаа үзэн яддаг, сэтгэлгээний хоосролд орчихсон байна аа
Зочин:
Bas deer ni to ruin alba khaagchiin nemegdlyydiig 67 khyni bolon teshtgeb ee kharmaanaas mungu khylgailsantai Advil yum khiine Sangiin said ni
2017-08-10
Зочин:
Сайд Цогцэцэг 60 тэрбумын нэг шүү дээ 2 5 тэрбумыг өгч сайд болсон гэжугай Балай авгайг зайлуулахгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангаас 90 сая төгрөг авч эмнэлгийн ажилчдын баярыг өнөөдөр тэмдэглэх гэж байгаа Түүнийгээ арга хэмжээ зохион байгуулдаг компаниар өчнөөн мөнгө төлж хийлгүүлж байгаа Буянт-Ухаа дахь спортын ордонг заавал дүүргэ гэж эмнэлгийн дарга нараа дарамталж байгаа Улаан хивс дэвсээд алцан майжиг царайлаад спорт ордонд орох юм гэсэн 400 хүнд эрүүлийг хамгаалахын тэргүүн өгч эмнэлгийн дарга нарыгаа тэр хүмүүсийг шагнах мөнгөн шагналыг өөрт нь бэлнээр авчирч өг гэсэн Энэ бүхэн зөвхөн огцормооргүй байгаагийн төлөө юм шүү дээ Бас өөрийнхөө хамуу харшлын эмнэлэгт вирүс тоолж даатгалын мөнгө цохиж байгаа дуулиан ч бас байгаа Энэ бүхнийг зогсоохын төлөө тэмцэж байгаа шударга хүмүүс бас байгаа гэдгийг эцэст нь хэлье
2017-08-10
эмч:
Эрүүл мэндийн салбарыг зах зээлийн харилцаанд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх үндсэн ажлаа Цогцэцэг хийсэнгүй. Салбараа тун муу мэдэж, том зургаар нь харах чадвар алга. Жижигхэн эмнэлгийн даргын хэмжээнд сэтгэх юм. Ажлын арга барил нь дэндүү хоцрогджээ. Иймээс лоббинд автаж, гал унтраах, шоудах ажил л хийж байна. Гадныхан түүнтэй уулзаад танайх ийм ч сайдтай байх гэж дээ гэхийг сонсоод харамсмаар. Ийм л хүн мэргэжлийн гэх Засагт байна даа.
Зочин:
Сайд Цогцэцэг 60 тэрбумын нэг шүү дээ 2 5 тэрбумыг өгч сайд болсон гэжугай Балай авгайг зайлуулахгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангаас 90 сая төгрөг авч эмнэлгийн ажилчдын баярыг өнөөдөр тэмдэглэх гэж байгаа Түүнийгээ арга хэмжээ зохион байгуулдаг компаниар өчнөөн мөнгө төлж хийлгүүлж байгаа Буянт-Ухаа дахь спортын ордонг заавал дүүргэ гэж эмнэлгийн дарга нараа дарамталж байгаа Улаан хивс дэвсээд алцан майжиг царайлаад спорт ордонд орох юм гэсэн 400 хүнд эрүүлийг хамгаалахын тэргүүн өгч эмнэлгийн дарга нарыгаа тэр хүмүүсийг шагнах мөнгөн шагналыг өөрт нь бэлнээр авчирч өг гэсэн Энэ бүхэн зөвхөн огцормооргүй байгаагийн төлөө юм шүү дээ Бас өөрийнхөө хамуу харшлын эмнэлэгт вирүс тоолж даатгалын мөнгө цохиж байгаа дуулиан ч бас байгаа Энэ бүхнийг зогсоохын төлөө тэмцэж байгаа шударга хүмүүс бас байгаа гэдгийг эцэст нь хэлье
2017-08-10
Зочин:
Сайд Цогцэцэг 60 тэрбумын нэг шүү дээ 2 5 тэрбумыг өгч сайд болсон гэжугай Балай авгайг зайлуулахгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангаас 90 сая төгрөг авч эмнэлгийн ажилчдын баярыг өнөөдөр тэмдэглэх гэж байгаа Түүнийгээ арга хэмжээ зохион байгуулдаг компаниар өчнөөн мөнгө төлж хийлгүүлж байгаа Буянт-Ухаа дахь спортын ордонг заавал дүүргэ гэж эмнэлгийн дарга нараа дарамталж байгаа Улаан хивс дэвсээд алцан майжиг царайлаад спорт ордонд орох юм гэсэн 400 хүнд эрүүлийг хамгаалахын тэргүүн өгч эмнэлгийн дарга нарыгаа тэр хүмүүсийг шагнах мөнгөн шагналыг өөрт нь бэлнээр авчирч өг гэсэн Энэ бүхэн зөвхөн огцормооргүй байгаагийн төлөө юм шүү дээ Бас өөрийнхөө хамуу харшлын эмнэлэгт вирүс тоолж даатгалын мөнгө цохиж байгаа дуулиан ч бас байгаа Энэ бүхнийг зогсоохын төлөө тэмцэж байгаа шударга хүмүүс бас байгаа гэдгийг эцэст нь хэлье
2017-08-10
иргэн:
Зөв чадвартай хүмүүс удирдлагад гарахгүй л бол аргацааж олон жил явж чадахгүйг саяын ерөнхийлөгчийн сонгууль харуулаад өгсөн шүү дээ МАНхан
2017-08-10
иргэн:
МАХНын 24р их хурлаас эхлээд одоогийн МАНын удирдах зөвлөлийг хотын фракцын алсын хараагүй харалганчууд удирдаад судалгааг бодитой харж чадаагүй харахыг ч хүсээгүй нь том алдаа 2016 оны УИХд МАН ялсан нь МАНын удирдлагын сайных биш АНын удирдлагын чадавхид хүмүүс цөхөрсөных гэдгийг тэд хүлээж аваагүй ээ
2017-08-10
Gungaa:
Ene setguulj mash mundag sudalgaa dugnelt khiisen bna shuu goliig ni olood bichsen bna MANamd odoo shinejlel kheregtei tsag aldaj bolokhgui shuu dee
2017-08-10
иргэн:
Эрдэнэт бол соц үеийн бүтээн байгуулалт Үүнийг монголын ард түмэнд өг Жунайтангууд болоод АНын мангасуудын савраас түүнийг МЭнхболд гаргаж чадахгүй байна УИХын шийдвэрийн дараа МЭнхболдын хамаатан е.с.ЖЭрдэнэбат хувийн өмчийг булаахгүй гэх шиг мэдэгдээд, хамаатан сайд Ганбат нь УИХ буруу шийдвэр гаргаж хувийн өмчид халдсан мэт ярилцлага өгөөд байгаа нь МЭнхболд аман дээрээ Эрдэнэтийг монголчуудад үлдээх гэж байгаа мэт боловч цаад утгаараа олигархиудаа дэмжээд байгааг ард түмэн салгаж ялгаад ойлгосон нь нэгэн ялагдал
2017-08-10
МАН-ын гишүүн:
Намын жирийн гишүүд төвд болж байгаа асуудлыг мэдэхчгүй, таамаглахчгүй. Цөөхөн хэдэн хүн НАМ нэрийн дор зөвхөн өөрийн, бүлэглэлийн эрх ашгийг чухалчилж, жирийн гишүүдийг тэр зорилгодоо ашигладаг. Ийм л байсан.
2017-08-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-10
Зочин:
Судалсан байнаа мундаг
2017-08-10
Шууд хоо:
Сундуй Амарбаясгалан 2 ийн хорогийг хураамж намаслил хоож цоллогонд увуул
2017-08-10
Сундуй Амарбаясгалан:
Сундуй Амарбаясгалан Гэж 2 пизда Долдой суртачилгаа нэрээр бур дордуулаад Алаад огсондооо
2017-08-10