Франц “тэргүүн хатагтай”-гүй боллоо
2017-08-10

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сонгуулийн өмнө “Ерөнхийлөгчийн эхнэр гэх статусыг илүү тодорхой болгох гадаадын орнуудын жишгээр “Тэргүүн хатагтай” гэх албан тушаалыг бий болгож, улстөрд тодорхой эрх мэдэлтэй болгох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан юм.

 

 

Тэрбээр сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгч болсоныхоо дараахан эхнэртээ зориулан “Тэргүүн хатагтай” албан тушаал бий болгож, Элисейн ордны төсвөөс мөнгө төсөвлөх шийдвэрийг гаргасан билээ.

 

Тэгвэл Ерөнхийлөгчийн эхнэр Брижит Макронд зориулан “Тэргүүн хатагтай” гэх албан тушаал бий болгохгүй улмаар уг ажилд улсын төсвөөс мөнгө төсөвлөхгүй гэдгээ Засгийн газраас мэдэгдлээ.

 

“Тэргүүн хатагтай” гэх албан тушаалыг бий болгох, улмаар улсын мөнгө төсөвлөхийг ард түмэн эсэргүүцэж, хоёр долоо хоногийн дотор 275 мянган гарын үсэг цугларчээ.

 

Нийт иргэдийн 68 хувь нь “Ерөнхийлөгчийн эхнэрт ямар нэгэн албан тушаал хэрэггүй” хэмээжээ.

 

Үе үеийн Ерөнхийлөгчийн гэргий нар олон нийтийн арга хэмжээ, буяны үйл ажиллагаа зэрэгт оролцдог байсан ч хөрөнгө нь Элисейн ордны жилийн 5-7 сая еврогийн төсвөөс гадуур санхүүждэг байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголд нэг хэсгийгээ хогь дээр гаргаж, тэднийгээ гуйлгачин гэж ад үздэг төр засаг тогтчихоод байна! Гуйлагчдийн тэргүүн хатагтай гэвэл үнэнд нийцнэ!
2017-08-10