Дөрөв дэх удаагийн хандивын тоглолт
2017-08-10

 

NBA-н аварга Голден Стейт Варриорс багийн довтлогч асан Мэтт Барнесийн ээж 2007 онд хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Үүнээс хойш М.Барнес “Тамирчид Хорт хавдрын эсрэг” нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Уг хандивын тоглолт нь Flag football буюу Дарцагт хөлбөмбөгөөр зохиогддог байна. Энэ төрөл нь  Америк хөлбөмбөгийн контактгүй төрөл гэдгээрээ олон нийтэд танигдсан юм.

 

Тэгвэл энэ жил хандивын 4 дэх тоглолт болох гэнэ. Энэ долоо хоногийн сүүлээр Лос Анжелес хотноо болох тус тоглолтод NBA-н 4 тоглогч оролцохоор болсон гэнэ. Мөн М.Барнесийн багийн хамтрагчид болох Кевин Дюрант, Дрэймонд Грийн нар хандивын арга хэмжээнд оролцох болжээ.

 

 

Гэхдээ дээрх одод хандивын тоглолтод оролцохгүй бөгөөд тоглолтын өмнө Беверли Хиллст болох үдэшлэгт оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин