Хөдөлмөрийн баатар П.Дамдинд баяр хүргэлээ
2017-08-10

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж П.Дамдинд Хөдөлмөрийн баатар цол олголоо. 

 

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд П.Ганхүү түүнд баяр хүргэлээ. П.Ганхүү "Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарт түүхэн хувь нэмэр оруулж, улс орны хөгжлийн эхийг хатгасан ахмад үеэрээ бид бахархаж байна. Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай" гэв.

 

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хөдөлмөрийн баатар П.Дамдинд эрдэнэтчүүдийг төлөөлөн баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.
 


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд АҮЯ-ны сайд, 1968-1979 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нүдээ олсон шагнал байна, баяр хүргэе, дундаас дээш насны монголчууд бүгд мэднэ. эрийг нас ... гэдэг л энэ байх даа.
2017-08-11
Зочин:
Zaazuur Damdin guai urt nasalj udaan jargarai ta
2017-08-10
Зочин:
Eviidee. Uguh l bsiin bol arai ert ugchihguidee. Urt naslaarai
2017-08-10
Зочин:
nudee olson shagnal.damdin guai tand bayar hurgie.urt naslaarai
2017-08-10