Улсын дугаар тодорхойгүй автомашиныг шалгажээ
2017-08-10

Замын цагдаагийн албаны цахим хуудсанд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэнээс  "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын хэсэгт улсын дугаар бус утасны дугаар байрлуулсан байна" гэх мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

 

 

Дээрх тээврийн хэрэгслийг илрүүлж зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт "Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа #нуун #далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу зөрчлийг газар дээр нь арилгуулж, 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчлийн 2 оноо хасаж хариуцлага тооцсон байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
YUN TORGOH SHUUD ZALILANGIIN HERGEER ERUU UUSGE DEE
2017-08-10