Дональд Трамп, Ким Чен Ун нарын дайсагнал
2017-08-11

АНУ, Хойд Солонгосын дундах таагүй харилцаа улам хурцдаж буй билээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хойд Солонгосын талаар өөрийн байр сууриа хүргэлээ. Тэрбээр хэвлэлийнхэнд хандан “Хойд Солонгосын асуудал намайг үнэхээр бухимдуулж байна. Би энэ асуудлаас болж сэтгэл минь үнэхээр хямарч байна” гэж мэдэгджээ. Хойд Солонгос улс хоёр өдрийн өмнө АНУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг Номхон далайн Гуам арал руу алсын тусгалтай пуужин харвана хэмээн мэдээлсэн билээ.  Тэгвэл өчигдөр тус улс “Гуам арал руу 20 гаруй ширхэг пуужин хөөргөж, газрын хөрснөөс арчих болно” гэж заналхийллээ.

 

Пхеньян олон жил ажилласан жижгэрүүлсэн цөмийн зэвсгээ гаргаж авсан тухайгаа мэдэгдэв. Тус жижгэрүүлсэн цөмийн зэвсгийг ямар ч пуужингийн хошуунд суурилуулж, хүссэн газартаа цохилт өгөх боломжтой талаар АНУ-ын Тагнуулын Ерөнхий газрын мэдээллээс иш татан “Вашингтон Пост” сонин мэдээлсэн билээ.

 

“Пхеньян 60 ширхэг жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй” хэмээн албаныхан мэдээлсний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрвээ Хойд Солонгос бидний үйл хэрэгт хөндлөнгөөс оролцвол хэзээ ч өмнө үзэж байгаагүй шуурган галаар цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн хариуд Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун “Гуам арлыг бөмбөгдөнө” хэмээн мэдэгдэж, “Удахгүй бид төлөвлөгөөгөө нийтэд үзүүлэх болно” гэж хэлжээ.

 

Японы Батлан хамгаалах яам өчигдөр “Хэрвээ Хойд Солонгос Гуам руу пуужин хөөргөвөл энэ пуужингууд Японы тэнгисийг дайран улмаар 3500 км-ийн цаана байрлах гол байгаа онох болно” гэсэн байна.  НҮБ-ын Аюулгүй зөвлөл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр 3500 км-ийн цаана хүрэх хэмжээний боловсронгуй хөгжөөгүй” гэж мэдэгджээ.

 

Аюулгүй зөвлөл энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригийнхоо хугацааг сунгаж, баллистик пуужин болон цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд нэн шаардлагатай түүхий эдийг нийлүүлэхийг хатуу хориглохоос гадна хойд солонгосчуудыг хилийн дээс алхахыг хориглож, гадаад дахь бүх дансыг нь царцаасан юм. Уг хоригийг АНУ дэмжиж буйгаа “Энэ удаагийн хориг Хойд Солонгост хүчтэй дарамт учруулах болно” гэж мэдэгджээ.

 

 

 

Хоригийн дараахан хийсэн Трампын дээрх мэдэгдэл Хойд Солонгосын дургүйцлийг жинхэнэ утгаар нь хүргэсэн юм. Австралийн Ерөнхий сайд Мальком Турнбалл “АНУ, Хойд Солонгос улс нэг нэгнээ харилцан заналхийлж байна. Энэхүү үйл явдал олон улсад тогтворгүй байдал үүсгэж байна. Гэхдээ Австрали улс АНУ-д дэмжлэг үзүүлэх болно” гэсэн бол Германы Гадаад хэргийн сайд НҮБ-ын хуралдааны үеэр “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өдөөн хатгасан мэдэгдэл Хойд Солонгосын дургүйцлийг хүргэсэн. Ерөнхийлөгч үг хэлээ сайтар тунгааж, эцсийн байдлаар шүүн тунгаасан мэдэгдэл хийх нь зөв. Учир нь дэлхийн тэргүүлэгч гүрний тэргүүн нэг талыг харсан мэдэгдэл хийх нь олон улсад таагүй уур амьсгал бий болгох эрсдэлтэй” гэж мэдэгджээ. 

 

Хойд Солонгос улс өнгөрөгч сард хоёр ч удаа баллистик пуужин туршсан юм. Харин тэдний дараагийн бай “АНУ” хэмээн мэдэгдсэн юм. Трамп өнгөрөгч долоо хоногт “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох ажилд БНХАУ-ыг идэвхтэй оролцохыг уриалж Та бүхний үйлдэл миний дургүйцлийг хүргэж байна. Эрхэм Си Зиньпин таны хөдлөх цаг ирлээ” хэмээн жиргэсэн юм.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Манила хотноо болсон хуралдааны үеэр Хойд Солонгосын Гадаадын хэргийн сайдтай уулзаж, цөмийн хөтөлбөрөө царцаахыг уриалсан ч татгалзсан хариу авсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн удаатай. “Хойд Солонгосын байр суурь бол АНУ өдөөн хатгалгаа зогсоож, НҮБ хоригоо цуцалвал уян зөөлөн шийдвэр гаргах” хэмээн сайд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.  АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үеэс л хоёр улсын харилцаа муудсан бол Трамп Ерөнхийлөгч болсноор уг харилцаа дайны хэмжээнд хүрсэн гэхэд болно.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллирсон “Мэдээж хэрэг Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужин биднийг түгшээж байна. Энэ байдал удаан үргэлжилвэл хоёр улсын харилцаа хэрхэн төгсөхийг тааварлашгүй. Хамгийн зөв арга бол дипломат аргаар яриа хэлэлцээр хийх. Эхлээд харилцан юу хүсч буйгаа мэдэх нь хамгийн зөв арга. Энэнээс өөр харилцаагаа сайжруулах арга хоёр улсын дунд байхгүй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mgl:
unen bna,demjsen blaa,ochij usen hunii huvid helhed unen zevuun shuu,shuud puujin harvah bol enuuhend bhoo,
2017-08-15
reader:
Amerik sonotygeid. chi Americchuudiin achaar wifi.tai iphone barij bgaa shuu. yu ch medehgui bj bitgii olon yum hutsaj bai. Hoid Solongos met ardchilsan ulsiig gazriin hursnuus archval taarna, esul chi hoid solongos t ochij amidarval taarna. Kim Chon Un.g ii zurgiig tom uruunduu taviad, burhan shig tahiad.
2017-08-12
kkkk:
manai battulga ch mundag shuuu tuntger batsaanaas ih yum surna daa
2017-08-11
Amerik sonotygei:
Olon amerikiin yhej omhiirsen xyyr xarmaar bna,
2017-08-11
ЭЛИЙРЭЛ-2:
ЛАЛУУД БОЛ ХОЙДУУДЫГ МАШ САЙН ДЭМЖИНЭ. АНУ ХОЙДТОЙ ДАЙН ХИЙВЭЛ АМЕРИКИЙН ДЭЛХИЙН НОЁЛОХ БОДЛОГЫН ТӨГСГӨЛ ИРНЭ. ОЛОН ӨӨР ХҮЧИРХЭГ ГҮРНҮҮД ӨНДИЙХ БОЛНО. ДЭЛХИЙН УЛС ТӨРИЙН УДИРДЛАГЫН ТЭНХЛЭГ ХААШАА Ч ХАЗАЙЖ МЭДНЭ. АМЕРИКИЙН ҮЗЭН ЯДАХ ҮЗЭЛ БҮР ИХ ДЭЛГЭРНЭ. ЛАЛУУД БҮР ИХ БОСОХ БОЛНО. МАНИАК БАНДИ БАЙДАГ ПУУЖИНГУУДАА ХАРВА, БИ АРЫГ НЬ ДААНА ГЭЭД ОРИЛООД ПХЬЕНЯНЫ ДООР ГҮН УХСАН ЗООРИНДОО НУУГДАНА. ТЭНДЭЭ 70 ЖИЛ ИДЭХ ХООЛ ХҮНС, ЦӨМИЙН ЯМАР Ч ДЭЛБЭРЭЛТ НӨЛӨӨЛӨХӨӨРГҮЙ НУУВЧИЙГ АЛЬ ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ДАРАА ЗХУ-ЫН ТУСЛАМЖТАЙГААР БАРЬЖ БАЙГУУЛСАН БАЙДАГ. ЗӨН БИЛЭГТНҮҮДИЙН ХЭЛСЭН ЗӨН, БОСГУУД БИЕЛЭХ ГЭЭД Л БАЙХ ШИГ. ЮМ ЮМЫГ ТУНГААН САЙН БОДОХГҮЙ БОЛ ЭНЭ Ч САЙН ЗҮЙЛД ХҮРГЭХГҮЙ ШҮҮ... СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД Ч БОДОХ Л ХЭРЭГТЭЙ. НААД МАНИАК БАНДИ НЭГ ӨГЛӨӨ Л ПУУЖИН ХАРВА ГЭХ ХҮН ШҮҮ... ТЭРИЙГ ТОРГООХ, ЗОГСООХ ЮУ Ч БАЙХГҮЙ. БУЛАНД ШАХАГДСАН ХҮН ЯАХ УУ, ЭЦСИЙН АРГАА Л ХИЙНЭ. ХЭЗЭЭ Ч АМЕРИКЧУУДАД БУУЖ ӨГӨХГҮЙ, ҮХЭН ҮХТЛЭЭ ТЭМЦЭНЭ ГЭЭД СҮҮЛИЙН 60 ЖИЛ ТАРХИ, БИЕДЭЭ ШИНГЭТЭЛ НОМЛОСОН УЛС, ЯГ Л АМИА ЗОЛИ
2017-08-11
mgl:
unen bna,demjsen blaa,ochij usen hunii huvid helhed unen zevuun shuu,shuud puujin harvah bol enuuhend bhoo,
ЭЛИЙРЭЛ:
НЭГ НЬ ДЭЛХИЙН ФАШИСТ, СОЛИОТОЙ ШАР ТАХИА, НӨГӨӨ НЬ ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДАХГҮЙ СОЛИОТОЙ БАНДИ ХОЁР ҮЗЭЖ ТАРАХ НЬ ДЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ЭВГҮЙТВЭЛ ЯПОН, ӨМНӨД СОЛОНГОС, ХЯТАД ГЭЭД АЗИЙН ОРНУУДАД ИХ ЭРСДЭЛТЭЙ. ОХУ Ч ЗҮГЭЭР БАЙХГҮЙ Л БОЛОВ УУ. УЧИР НЬ АМЕРИК ҮҮНИЙГ ДАЛИМДУУЛААД ХОЙДЫГ ЗҮЙЛ ДУУСГАНА ГЭЭД БАЙДГАА БАРАХ БАЙХ. НӨГӨӨХ НЬ ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВИНА ГЭЭД ҮЗНЭ. ЯЛАГЧГҮЙ Л ДАЙН БОЛНО. ЭЦЭСТ НЬ СОЛОНГОСЫН ХОЙГ ҮНСЭН ТОВРОГО БОЛЖ СОЛОНГОС ҮНДЭСТЭН ДЭЛХИЙН ХӨРСНӨӨС АРЧИГДАЖ, ОЛОН ОРОН ХӨЛД НЬ ЧИРЭГДЭНЭ. ТЭРИЙГ ЭНЭ 2 ТЭНЭГ САЙН ТООЦСОН Л БАЙХ. НЭГ НЬ ХӨРӨНГӨ ИХТЭЙГЭЭР ТҮРИЙ БАРЬСАН ДАЛДАГНУУР, НӨГӨӨ НЬ ДАРАНГУЙЛЛЫН ДЭГЛЭМД БОЙЖСОН МАНИАК ГАР ШҮҮ ДЭЭ. ЭНЭ 2 ОЙЛГОЛЦОНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. АМЕРИКИЙН БАРУУН ЭРЭГ Ч БАЛРАХ ВИЙ ДЭЭ.... ТЭГВЭЛ ӨМНӨД АМЕРИК, МЕКСИК, КАНАДУУДАД МАШ ТОМ БОЛОМЖ ГАРНА. ТРАМП СҮҮЛДЭЭ ХРИСТ ШАШИНТНУУДЫН ТАМЫН МАНГАС БОЛЖ ДУУСАХ БАЙХ.КККККК
2017-08-11
zochin:
hoid estoi ailgaj b.na.
2017-08-11