Гильфи Сигурдссон нээлтийн тоглолтыг өнжиж магадгүй
2017-08-11

 

Свонси сити багийн хагас хамгаалгач Гильфи Сигурдссон ямар нэг гэмтэл бэртлийн асуудалгүй байгаа ч энэ бямба гарагт болох улирлын нээлтийн тоглолтод оролцохгүй байж магадгүй гэнэ. Учир нь түүний төлөө Эвертон клуб санал хүргүүлээд байгаа бөгөөд Хунгуудын удирдлага үүнийг авч хэлэлцэж байгаа гэнэ. Хэрвээ түүнийг Мерсисайдын баг руу үдэхээр болвол эхний тойргийн тоглолтод оролцуулахгүйгээр явуулах аж.

 

Исланд хагас хамгаалагч Г.Сигурдссон багтайгаа хамт ердөө нэг л улирлын өмнөх тоглолтод оролцсноос гадна АНУ-д хийсэн аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтаагүй юм. Энэ нь түүнийг Уэльсийн багаас явахад ойрхон байгааг хангалттай харуулсан. Тэрбээр Хунгуудын төлөө 3 улирал тоглож, 128 тоглолтод 37 гоолыг оруулаад байгаа билээ.    

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин