Фукушимагаас дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ
2017-08-11

Японы Фукушима атомын цахилгаан станцын ойролцоогоос дэлхийн II дайны үеийн тэсрээгүй тэсрэх бөмбөг олдсон талаар “www.hindustantimes.com” мэдээллээ.

 

 

Уг тэсрэх бөмбөгний урт 89 см гэнэ. Дайны үеэр Америкийн сөнөөгч онгоцууд энэхүү бөмбөгийг Фукушима хотноо хаясан боловч өнөөг хүртэл дэлбэрээгүй бололтой хэмээн албаныхан мэдээлэв.

 

Тэсрэх бөмбөгийг цахилгаан станцын ойролцоо зам засварын ажил хийж байсан ажилчид олсон байна.

 

Тэсрэх бөмбөгийг тун удахгүй аюулгүй болгохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин