“CNN”-ийн тоймч нацист жиргээнээсээ болж, ажилгүй болжээ
2017-08-11

Америкийн хэвлэл мэдээллийн “CNN” агентлаг нацист мэндчилгээ хийсэн тоймчоо ажлаасан нь чөлөөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тус агентлагийн улстөрийн тоймч Жеффри Лорд дээрх шалтгаанаас болж ажилгүй болоод байна.

 

Тэрбээр өөрийн твиттер хуудастаа нацистыг магтан дуулсан хэд хэдэн жиргээг нийтэлжээ. Уг жиргээг твиттерт нийтлэгдсэний дараахан агентлагийн удирдлагууд шуурхай хуралдаан зохион байгуулж, тоймчийг халах шийдвэр гаргасан аж.

 

Агентлагийн олон нийттэй харилцах алба “Нацист мэндчилгээ бол уучилж болшгүй зүйл. Жеффри Лорд манай байгууллагад дахин ажиллахгүй” гэсэн байна.

 

Харин тоймч эр байгууллагынхаа удирдлагуудад сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Та бүхэн буруу ойлгожээ” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин